МАН-ын өвөө нарыг тэтгэвэрт нь суулгацгаа, ЗАЛУУС АА!

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

МАН-ын өвөө нарыг тэтгэвэрт нь суулгацгаа, ЗАЛУУС АА!

МАН-ын өвөө нарыг тэтгэвэрт нь суулгацгаа, ЗАЛУУС АА!

Манай эх орончид хийгээд энтертайментчид таг чиг болжээ. Шинэ коронавирус байгаль дэлхийд эерэгээр нөлөөлж буй шиг зарим улстөрчид, шантаажчид, хөлсний жагсагчдыг  хүчээр “time out” авахад хүргэв. Ямар ч шударга хүн  үхлээс айдаг нь үнэн юм хойно, Ц.Нямдорж, Ж.Батзандан нар хүртэл үзэгдэж харагдахаа байв.  Уг нь тэд ингээд нэг мөсөн “зодог тайлчихвал” Монголын улс төрийн энтертаймент багасах юм даа.  Мэдээж, тэд улс орныхоо төлөө энтертеймент хийгээд явдаггүй н ойлгомжтой болсон. Ард нь хувийн аж ахуйгаа өөд татах ашиг сонирхол явж байдгийг Ж.Батзандан, Л.Болд хоёрын олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн бичлэгээс сонссон биз ээ.

УИХ-ын сонгуулийн чимээнээр эмээлтэй, хазаартай морь цээжиндээ багтаасан хөгшин, залуу, хуучин, шинэ улстөрчдийн “sponsored” идэвхжжээ. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа цахим хүрээнд өрнөх нь нэгэнтээ тодорхой болсон. Цахимаар ч саналаа өгч магадгүй.  Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэгтлээ хүсээд байгаа шиг УИХ-ын сонгууль хойшлох том шалтаг, шалтгаан гарчихгүй бол шүү дээ.

Сонгууль ойртох тусам сошиалд  янз бүрийн бичлэгүүд задарна, Доржзодовууд олширно. Сонгууль томсгосон тойргоор явагдах тул намуудын нэр дэвшигчид  хоорондоо “халз тулна”,  бүр зарим нэг нь тангараг тасарч мэднэ. Нэр дэвшүүлэлтээс болж намын даргадаа гомдоно, тунина, намаасаа гарна. Энэ удаагийн сонгуульд үзүүштэй, харууштай тулаан их гарч магадгүй байна.

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга асан З.Энхболдыг эдийн засагч Л.Наранбаатар амлан авч,  амалж авснаа, “Би сонгуульд нэр дэвшинэ. Тэгэхдээ эдийн засгийн алуурчин З.Энхболдын нэр дэвшсэн газар нь очиж өрсөлдөнө” гэж зарласан. “Тавантолгойг танд үлдээсэн” З.Энхболдын эрх ашиг нь Страто компани болох баримтуудыг ч дэлгэж, хууль, хүчнийхэнд хандсан билээ. З.Энхболдын зүгээс Л.Наранбаатарын “ам авалт”-ад хариу өгөөгүй байгаа. Тэрбээр нэр дэвшихийн тулд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа “тушаасан” болохоо хэлсэн.

Нэгэн цагт Ардчилсан намын гишүүн байсан, өдгөө МАН-аас нэр дэвшихээр горилж буй “Херо холдинг”-ийн ерөнхийлөгч Хассуурийн Ганхуяг АН-ын дарга С.Эрдэнийг “халз тулаан”-д дуудсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой УИХ-ын 2020 оны сонгуульд халз өрсөлдөхөө илэрхийлсэн Х.Бат-Ялалт өдгөө шоронд хоригдсон. “Архи, тамхи, секс” гэсэн бичлэгийг нь ил дэлгэсэн хэмээн Л.Эрдэнэчимэгийн гомдлоор түүнийг хорьсон гэх мэдээлэл цацагдсан.

Төрийн ордонд насаараа амьдарч, тэтгэвэртээ гарах нас нь хэдийнэ өнгөрсөн өвгөд МАН-д олон бий. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ч.Улаан гээд.  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 66 настай. 1977 оноос тасралтгүй дарга, сайд хийж яваа. УИХ-д зургаан удаа сонгогдсон тэрбээр Сүхбаатар аймагт нэр дэвших амбицтай яваа.

Ц.Нямдорж 64 настай. УИХ-д долоон удаа сонгогдсон. Найм дахь удаагаа өрсөлдөх амбиц түүнд бий. Ө.Энхтүвшин таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бол Д.Лүндээжанцан 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдсоноос хойш, насаараа төрийн ордонд амьдарч яваа. Н.Энхболд мөн л таван удаа УИХ-ын гишүүн болжээ. Гэвч, насаараа төрийн ордонд амьдарсан тэд Монгол Улсыг хөгжүүлэх нь, шударга ёс сахиулах нь худлаа.

Хамгийн түрүүнд улс төрөөс явах ёстой хүмүүс бол МАН-ын өвгөд. Ардчиллын энэ 30 жилд хамгийн их хөлжсөн, хөрөнгөжсөн хүмүүс бол МАН-ын өвөө нар.

Тиймээс УИХ-ын 2020 оны сонгуулиар тэднийг тэтгэвэрт нь суулгах амлалт өгч чадах залуус АН-д болон бусад нам, эвслүүдэд байна уу? Ирж яваа цагийн дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй гэж Ц.Нямдорж өөрөө хэлсэн гэдэг биз дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ХахаХаха
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж