"МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байна" | News.MN

"МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байна"

"МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байна"

"МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байна"

Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. Гэвч 100 саяас гадна хоёр дахь шатны гэрээ хийж 300-400 саяыг авч байгаа талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны  гишүүн /ҮБХ/  Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.


АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: 

-Ардчилсан намын хэдэн гишүүн 100 саяын дэнчингээ өгсөн талаар ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа. Уг нь хүмүүсийг үзэл бодлоор нь өрсөлдүүлэх ёстой ч мөнгөөр нь уралдуулж байна. 100 саяын дэнчингээ өгсний дараа  хоёрдугаар шатны гэрээ байгуулсан. Энэ нь аймаг бүрт зарцуулах зардлын хэмжээ. Миний нэр дэвших Баянхонгор аймагт гэхэд 400 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ гэрээгээ нууцаар хийсэн. Ингээд нийт 500 сая төгрөг тушаасны дараа дахиад хоорондоо өрсөлдөнө. Тэгээд нэр дэвших үнэмлэхээ авч чадахгүй бол хохь нь гэж байна. Харин нам дараа нь улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ бол МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байгаа хэрэг. Мөн АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувь нь С.Эрдэнэ даргын ах дүү, хамаатан садан. Манай намын байр  “Шонхор” таурт С.Эрдэнэ даргын нэр дээр байдаг. Гэтэл бүх урсгал зардлыг намынхан гаргадаг. Намын байр өнгө ороод байдаг, нам өнгө ордоггүй ээ. Тэр дунд шатны дарга нарыг шууд томилдог болсон. Энэ нь намын дотор хагарал бий болгож байна. Үгээ хэлэх гэхээр хөөнө, тууна гэж загнадаг. Намайг шүүмжиллээ гээд сануулга өгсөн.

Намын байр өнгө зүс ороод байгаагаас биш татвар өгдөг гишүүдийн амьдрал өнгө орохгүй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ мөнгөний схемийг зурж цахим дээр байршуулсан н.Маргад-Эрдэнэ гэж залууг намаас хөөсөн. Намайг удаа дараа шаардлага тавьсан гэх шалтгаанаар намын дотоод асуудал ярилцдаг группээс хассан. Өнөөдөр намайг үгээ хэлсний төлөө намаас хөөхийг үгүйсгэхгүй. Тиймээс би С.Эрдэнэ даргыг 72 цагийн дотор энэ их мөнгөний тайлангаа ил тод тайлагнахыг шаардаж байна. Үгүй бол АТГ, хууль цагдаа, Хүний эрхийн комисст хандана” гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 202.21.124.133

Тэр схем МАН-ынх биш. Доржзодовтны боссын багийн схем гэж болно. 60 тэрбум босоогүй мөнгө, албан тушаалыг үнэлгээжүүлсэн гэдэг ч зохиол. Нэг ч нотлох баримтгүй. Харин 100 сая + 400 сая бол бодитой үйлдэл болж байна. Боловсролтой, чадвартай, эх оронч, шударга хүн бус 500 саяыг гаргачих БАЯЧУУД л УИХ-д суух болж байна л даа. Энэ бол ардчилсан сонгууль биш, харин мөнгөний сонгууль. Авилгад суурилсан төрийг буй болгох эхлэл.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.179.33

Октябрийн хувьсгалын үед улаан цаймдаа гарсан хэт хувьсгалчид болох анархистуудтай манай энэ ардчилал нэртэй улаан цагаандаа гарсан луйварчид бүх шинжээрээ яасан адилхан байнаа! Тэр эрдэнэ гуайн аашилж байгаа,анарх зан гаргаж байгаа гээд бүх л талаараа анархист болж дээ!

Avatar

Зочин 2020-04-10 192.82.77.216

Ардчилсан нам бол эрүүгийн нам болчихсон, дараагийн 60 тэрбумын схем зурагдсан байна , бүгдийг нь хурдан барьж хорь, өмнөх идсэн уусан хэрэг , хүн амины хэрэг , төрийн эрхийг хууль бусаар авах хнрэгт эрүү үүсгэж хорих хэрэгтэй, авгай хүүхэд , хүргэнийг нь бас хорь

Avatar

зочин 2020-04-10 202.131.225.150

ер нь Монгол нэг л намтай байсан өөр ямарч намын хэрэг байхгүй. энэ жил МАНыг 100 хувь гаргаж бусад намыг бүгдийг хориглож үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй. Манай намд бол өмнө хувьсгалын дараа эсэргүүчүүдийг дарсан туршлага бий. гэхдээ тэр үеийнх шиг улаан цайм хийж болохгүй. өмнөд хөршөөсөө сайн туршлага судлах, эсвэл хойш хөрш шигээ бэлэгдлийн хэдэн намыг өөрийн намыг найдвартай хүмүүсээр даргалуулаад дэлхий харахад олон намтай юм шиг харагдахаар зохион байгуулах нь дээр

Avatar

Зочин 2020-04-10 66.181.181.68

С,Эрдэнэ залуудаа хүний амь хөнөөсөн хэргээр шоронгын хаалга татсан хүн. Дараа нь С,Зоригын хэргийн бас нэг сэжигтэн болсон байдаг. Бас яг энэ хэргээс үүсэлтэй эхнэрийнхээ үхэлд сэжиглэгдсэн ч байдаг. Мэдэгдэж байгаа 3н ч хүн амьний хэргийн сэжигтэн. Өөрөөр хэлбэл а******н даргатай намыг Ардчилсан Нам биш Алуурчдын нам, эсвэл Алуурчны нам /АН/ гэж нэрлэж болох уу

Avatar

Зочин 2020-04-10 121.168.50.25

Наад намаасаа гараад бие даавал илүү дэмжлэг авахаар байга даа. Наадах чинь одоо олон суудал авч чадахгүй ээ, хүмүүс шинэ бараа бүтээгдэхүүн хүсэж байна. Шинэ залуучуудыг хүсэж байгаа. Одоо хэрүүл хийдэг биш, ажил хийдэг хүмүүс хүсэж байна. Заавал олон юм амлах шаардлаггүй, шудрага байхад л болно!!!

Avatar

Зочин 2020-04-10 202.9.46.75

60 тэрбумтай яг л нэг адил нэг л зүйл шүү дээ Тийд Эрдэнийг хэрэгт тат

Avatar

Зочин 2020-04-10 202.9.46.75

Энэ асуудал МАН н 60 тэрбумтай яг адил Тийм учир Эрдэнийг хэрэгт татах нэг бол Сандуй нарыг цагаагтгах хэрэгтэй Үүнийг мэддэг улсууд нь мэдэж байгаа байлгүй дээ

Avatar

Зочин 2020-04-10 202.126.89.164

Алтандорнод ганболд,хера ганхуяг,жийп сервис энэ гээд сонгууль дөхөөд бааснууд бүгд ил гарч ирж байна аа.Компани нь гэр бүлийн ,хог шиг энэ галзуунууддаа доромжлуулсан хачин юм байгаа.лалрууд мөнгө босгох ил тод систем олон улсын хамгийн сайн туршлага гэж бүгд мэдэж байгаа.Хүүк женкод тал засаж баына.Угаасаа ман ялна гэж тодорхой болсон.

Avatar

Тийм байна 2020-04-10 139.5.217.73

Үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж