"МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

"МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байна"

"МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байна"

Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа. Гэвч 100 саяас гадна хоёр дахь шатны гэрээ хийж 300-400 саяыг авч байгаа талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны  гишүүн /ҮБХ/  Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.


АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: 

-Ардчилсан намын хэдэн гишүүн 100 саяын дэнчингээ өгсөн талаар ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа. Уг нь хүмүүсийг үзэл бодлоор нь өрсөлдүүлэх ёстой ч мөнгөөр нь уралдуулж байна. 100 саяын дэнчингээ өгсний дараа  хоёрдугаар шатны гэрээ байгуулсан. Энэ нь аймаг бүрт зарцуулах зардлын хэмжээ. Миний нэр дэвших Баянхонгор аймагт гэхэд 400 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Энэ гэрээгээ нууцаар хийсэн. Ингээд нийт 500 сая төгрөг тушаасны дараа дахиад хоорондоо өрсөлдөнө. Тэгээд нэр дэвших үнэмлэхээ авч чадахгүй бол хохь нь гэж байна. Харин нам дараа нь улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ бол МАН-ын 60 тэрбумын схемийг АН бодитоор хэрэгжүүлж байгаа хэрэг. Мөн АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувь нь С.Эрдэнэ даргын ах дүү, хамаатан садан. Манай намын байр  “Шонхор” таурт С.Эрдэнэ даргын нэр дээр байдаг. Гэтэл бүх урсгал зардлыг намынхан гаргадаг. Намын байр өнгө ороод байдаг, нам өнгө ордоггүй ээ. Тэр дунд шатны дарга нарыг шууд томилдог болсон. Энэ нь намын дотор хагарал бий болгож байна. Үгээ хэлэх гэхээр хөөнө, тууна гэж загнадаг. Намайг шүүмжиллээ гээд сануулга өгсөн.

Намын байр өнгө зүс ороод байгаагаас биш татвар өгдөг гишүүдийн амьдрал өнгө орохгүй байна. Өнгөрсөн долоо хоногт энэ мөнгөний схемийг зурж цахим дээр байршуулсан н.Маргад-Эрдэнэ гэж залууг намаас хөөсөн. Намайг удаа дараа шаардлага тавьсан гэх шалтгаанаар намын дотоод асуудал ярилцдаг группээс хассан. Өнөөдөр намайг үгээ хэлсний төлөө намаас хөөхийг үгүйсгэхгүй. Тиймээс би С.Эрдэнэ даргыг 72 цагийн дотор энэ их мөнгөний тайлангаа ил тод тайлагнахыг шаардаж байна. Үгүй бол АТГ, хууль цагдаа, Хүний эрхийн комисст хандана” гэв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж