Реалити од Хлое Кардашиан өндгөн эсээ хөлдөөж, хадгалахаар шийджээ. Энэ тухай тэрбээр Кардашианынхантай хамт шоуны өчигдрийн дугаарт ярьсан байна. Тэрбээр цаашид хүнтэй болзмооргүй байгаа ч охиноо ямар ч үед түшиж, тулах дүүтэй болгохыг хүсдэг гэжээ. Тиймээс тэрбээр өндгөн эсээ хөлдөөх шийдлийг бодож олсон аж.
Хлое 2019 онд найз залуу, сагсан бөмбөгч Тристан Томпсоноос салснаас хойш хүнтэй үерхээгүй, цаашид ч үерхэхгүй хэмээн ярьжээ. Тэрбээр Тристан Томпсонтой 2016 оноос болзож, 2018 онд охиноо төрүүлсэн юм. Гэвч түүнийг хөл хүнд байх үеэр Тристан Томпсон өөр хүнтэй явалдсан, араар тавьсан нь илэрснээр хосууд салжээ. Тэрбээр охиныхоо эцгээс салснаас хойш сэтгэл санаагаар унаж, өнгөрсөн нэг жилийг хүндхэн өнгөрүүлсэн аж.
Эх сурвалж: E online
Холбоотой мэдээ