БНСУ-ын Ерөнхийлөгч саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч саналаа өглөө

БНСУ-ын Ерөнхийлөгч саналаа өглөө

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон түүний эхнэр Ким Жон Сук нар өнөөдөр өглөө /2020.04.10/ Хөх ордны ойролцоо Самчен дүүрэгт байрлах санал хураах байранд 21 дэхь удаагийн ассемблейн сонгуульд саналаа өглөө.

Сонгуулийн өмнөх урьдчилсан санал хураалт улс орон даяар хоёр өдрийн турш өглөөний 6.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл явагдах бөгөөд үндсэн санал хураалт энэ сарын 15-ны лхагва гаригт зохион байгуулагдах юм. Урьдчилсан санал хураалт маргааш орон даяар байрлах 3,508 санал авах байранд явагдана.

Ерөнхийлөгч болон түүний эхнэр амны хаалт зүүж, урьдчилан бэлтгэсэн гар ариутгагчаар гараа ариутган, нэг удаагийн бээлий өмсч, зохион байгуулах коммиссын зааврыг нэг бүрчлэн дагаж мөрдөж байв.

Өмнөд Солонгос  нь “COVID-19” цар тахлын хямралын үед сонгуулиа хийж буй анхны улс болж байгаа ба энэ удаагийн сонгуулийн үр дүн цар тахлын үеийн хямралын үед ажиллаж буй эрх баригчдын ажлыг дүгнэсэн сонгууль болно гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: KORA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж