Парламентын гишүүдийн 10 мянган фунтийн нэмэгдэл эсэргүүцэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Парламентын гишүүдийн 10 мянган фунтийн нэмэгдэл эсэргүүцэл дагуулав

Парламентын гишүүдийн 10 мянган фунтийн нэмэгдэл эсэргүүцэл дагуулав

Их Британийн парламентын гишүүд гэрээсээ ажиллаж байгаагийнхаа төлөө 10 мянган фунт илүү авахаар болсон тухай өчигдөр/2020.04.09/ мэдээлсэн нь  цахим орчинд олны дургүйцлийг хүргэлээ. Ялангуяа өвчинтэй тэргүүн шугамд тулалдаж, хамгийн хүнд хэцүү, эрсдэлтэй нөхцөлд бага цалингаар амрах завгүй ажиллаж байгаа сувилагчид эсэргүүцэл илэрхийлжээ.

Парламентын гишүүдэд олгож буй илүү мөнгө нь тэднийг “цар тахлын хүнд хэцүү үед улс эх орноо удирдах үүргээ биелүүлэн гэрээсээ ажиллахдаа зориулж хэрэгцээт компьютер, принтер зэргийг худалдан авах, хэрэглэх тог, цахилгаан, дулаан, утсаар ярих зардал” зэрэгт зарцуулах мөнгө гэнэ. Харин уг мэдээнд уур нь хүрсэн иргэд цахим орчинд парламентын гишүүд сүүлд цалингаа 3.1 хувиар нэмж 81932 фунт болгосон, оффисоо тохижуулахад жилд 26 мянган фунт төсөвлөдөг зэргийг онцолж, нэмэлт 10 мянган фунт авах нь утгагүй зүйл гэх байр суурь илэрхийлж байна. Харин зарим нь тэр мөнгийг хамгийн чухал ажлыг хийж буй эрүүл мэндийн салбарт зарцуулсан ч болоосой хэмээн халаглаж байна.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж