8094 урт метр шугам сүлжээг шинэчлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

8094 урт метр шугам сүлжээг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

8094 урт метр шугам сүлжээг шинэчлэв

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өөрийн харьяа 134 ус, дулаан дамжуулах төвтэй. Халаалтын 199.4 км, хэрэгцээний халуун усны 154.3 км, хүйтэн усны 85.8 км, ариутгах татуургын 183.1 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар хангадаг юм. 1597 орон сууцны байрны 91677 өрх, 298429 оршин суугч, 8420 аж ахуйн нэгж байгууллагыг 24 цагийн турш Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тогтоосон одоо мөрдөгдөж байгаа үнэ тарифын дагуу дулаанаар ханган, засвар, ашиглалт үйлчилгээг нь хариуцан ажиллаж байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь харьяа Баруун түгээх төв, Зүүн түгээх төв, Төв түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвтэйгөөр үйл ажиллагаа явуулж энэ онд 15 байршлын нийт 8094 урт метр шугам сүлжээний ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийв.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс