"Хорио цээрийн үед биднийг тайван байлга" | News.MN

"Хорио цээрийн үед биднийг тайван байлга"

"Хорио цээрийн үед биднийг тайван байлга"

"Хорио цээрийн үед биднийг тайван байлга"

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр /2020.04.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд тус  дүүргийн нутаг дэвсгэрт гарал үүсэл нь үл мэдэгдэх бүтээгдэхүүн, сонин сэтгүүл тараагдаж байгаа мэдээллийг дэлгэсэн юм.  Ингэхдээ энэ үйлдлээ өдрийн цагаар ч гэлтгүй шөнийн оройн цагаар хаалга нүдэх, гарын үсэг зуруулах, гараас гарт дамжих ариутгалын бодис тараах байдлаар  явуулж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлсэн. Сонгуулийг цагт нь хийх боломжтой атал хорио цээрийн дэглэмийг сахин явуулах ёстой энэ үед эдгээр зүйлсийг тарааж байгаа нь улс төрийн намууд сонгуулийн ажлаа эхлүүлсэн гэж үзэхээс өөр аргагүй байдал үүссэн аж. Иймд  сонгуулийг хийж эхлүүлэх ёстой хуулийн хугацаанд нь хийхийг хүслээ.  СХД-ийн 4-р хорооны иргэн Л. Дашцэнгэл “Дүүргийн бүх айл өрхөд жавелин, 9 ширхэг бээлий, сонин зэргийн хүргэх өртгийг хэн санхүүжүүлж байна вэ гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хороо, мөн АТГ-г шалгаж өгөхийг хүсч байна” гэв.  Мөн энэ үеэр аль ч улс төрийн намууд дахин ийм төрлийн суртчилгаа явуулбал баримттай дэлгэн олон нийтэд хүргэхээ ч онцлов.

СХД-ийн 3-р хорооны иргэн Ш.Отгоо хэлэхдээ “Улаан загалмай байгууллагын нэрээр “Тесо” компаний бүтээгдэхүүнүүдийг  шөнийн цагаар гарын үсэг зуруулж тараагдаж байна. Мөн жавелины уусмалыг “Ардчилал таймс” сонинтой хамт тараасан. Иймд улс төрийн намуудад хандаж хэлэхэд иргэд энэ мэт хууль бус зүйлд автахгүй. Энэ увайгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй гэдгийг хатуу сануулж байна ” гэв.

СХД-ийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, April 9, 2020

 

Ц. ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 182.160.1.195

za tegeed chimeeguil zailtsgaa geed baij baina bizdee uursduu urwulzuud chinhene songuuliin piar hiigeed baigaa ym bishuu horio tseeriin ued surwaljlagch tsugluulaad medegdel hiigeedl hogiin garuud bainuudaa

Avatar

haabar 2020-04-10 59.153.87.39

дэлхий даяараа түгшүүрт автагдаад байхад улс төрийн улайрсан шуналаа ард түмнийхээ амь насны эсрэг сөргүүлэн тавьж эхлэвээ

Avatar

Зочин 2020-04-10 73.247.96.242

Javelin gej yu ve..

Avatar

Зочин 2020-04-10 202.21.108.222

MANgaruud irgediig umchluud avchihsiin bh daa. Minii booluudad tuslamj ugch bolohgui gesen l ug hellee. Irgediin umnuus buunii nohoinuud duugui l bh heregtei. Ene MAN garuud ailuudiin jorlong ariutgachih bodis ugsun yumuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж