Covid-19: Тэгү хотод нэг ч шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Covid-19: Тэгү хотод нэг ч шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Covid-19: Тэгү хотод нэг ч шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Өмнөд Солонгосын коронавирусийн голомт болоод байсан Тэгү хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүйг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд онцолжээ.

Тус улсад нэг хоногт нийт 27 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоёрдугаар сарын 20-ноос хойш нэг өдөрт хамгийн бага тохиолдол бүртгэгдсэн өдөр болж байна. Үүнээс гадна дөрвөн хүн нас барснаар нийт нас баралт 208 болжээ.

Тахлын оргил үед Өмнөд Солонгост хоногт 900 гаруй тохиолдол нэмэгдэж байсан юм. Нийт бүртгэгдсэн 10,540 халдварын 6,800 гаруй нь зөвхөн Тэгү хотод бүртгэгдээд байв.

Ийнхүү халдвар эрчимтэй буурч байгаа тул цаашид дахин халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд хөл хориог хоёр долоо хоногоор буюу энэ сарын 19-н хүртэл сунгах шийдэвийг тус улсын Засгийн газар гаргаад байна.

Эх сурвалж: KOREA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж