Хиагт-Алтанбулагийн боомтоор нэвтрэх иргэдийн анхааралд | News.MN

Хиагт-Алтанбулагийн боомтоор нэвтрэх иргэдийн анхааралд

Хиагт-Алтанбулагийн боомтоор нэвтрэх иргэдийн анхааралд

Хиагт-Алтанбулагийн боомтоор нэвтрэх иргэдийн анхааралд

2020 оны дөрөвдүгээр 11-ны өдөр Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр бүртгүүлсэн иргэдийн анхааралд: 

ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Улаан-Үд хотод суугаа Монгол Улсын ЕКГ-аас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очих иргэдийг уг тусгаарлалтад оруулахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхааруулж байна.

Иргэдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үд хотод очиход ЕКГ-аас тусгай автобус бэлтгэсэн байх бөгөөд Хиагт боомт хүртэл үнэгүй тээвэрлэнэ. Түүнчлэн Улсын Онцгой Комиссоос Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэх иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан тул нутаг буцахаар бүртгүүлсэн иргэд тусгаарлах байрны төлбөр болох 1,050,000 төгрөг /хэрэв 700,000 төгрөг төлсөн бол зөрүү болох 350,000/-ийг ОБЕГ-ын Хаан банк дахь 5084538375 тоот дансанд яаралтай тушаана уу.

Улсын Онцгой Комиссоос төлбөр төлөөгүй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн байр суурьтай байгааг анхааруулахын зэрэгцээ Та бүхнийг хувийн аюулгүй байдлаа сайтар хангахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 202.126.88.55

Exneesee tolj ogoxgui bgaa biz dee tegeel argaa barj bna oor yaaxiin

Avatar

Зочин 2020-04-10 221.163.81.203

Тэгээд төлбөрөө төлөөгүй бол яахын!??! Хилийн гадна ганцаараа үлдэх болж байна уу?! Тэгээд ч наад Алтанбулаг дээр чинь 50,000 ын төлбөртэй ямар байр байдаг юм! Буудлууд нь ч тийм үнэтэй биш шүү дээ!?!?

Avatar

Зочин 2020-04-10 202.131.235.198

Хоол ундныхаа төлбөрийг төлөх хэрэгтэй шдэ

Avatar

Зочин 2020-04-10 121.168.50.25

Тэнэгтээд бай! Битгий төлишээгүй байна! Төлбөрийн чадваргүй бол яахын!? Тэр хүгийш хидийн цаана орхих уу тээ? Болж бүтнэ гээд л Төлбөрийн мөнгөө бэлдчээд тэр холоос иржбайгаа байлгүй дээ. Наад бичээд байгаа, хэлээд байгаа нь таалагдахгүй байна. Мөнгөгүй бол баяртай гэж байгаа юм шиг!

Avatar

Zochin 2020-04-10 192.82.69.90

Tgbel bitgii ir, buh ymaa ulsaar tuluuleh gesen belen setgeglegee tat

Avatar

Зочин 2020-04-10 221.163.81.203

Иншээд тэнэгтээд байдийшд! Нээх өлөн мөнгөгүй ядуу улс шиг аашлах юм!!! Нэг бараа зарж байгаа наймаачин шиг. Үхэл амьдралын асуудал болж байхад, зүгээр оруулаад л тэгээд төлбөрийш нь төлүүл гээд гэр бүл рүү нь холбогдоод л асуудлыг шийдэх байтал чинь. Ямар ч хүнээ бодож байгаа шинжгүй , мөнгө мөнгө мөнгө лигээд байх юм!!!

Avatar

Зочин 2020-04-10 202.131.235.198

Хоол унд байр сав , та нарт үйлчлэх хүмүүсйин үйлчилгээ , ариутгал халдваргүйжүүлэлтийн төлбөрийг бид төлөх ёстой юу жаахан хариуцлатай баймаар юм

Avatar

Зочин 2020-04-10 121.168.50.25

Бас битгий тэнэгтээд бай! Төлөхгүй гээгүй байна, хилээр нэвтрүүлэхгүй гэж хүгээ бодсон шинжгүй болхоор нь дургүй хүрчлээ. Тэрмуу мөнгө яадгийн яаж ийж байгаад олдоно. Хүний амь олдохгүй. Тэгээд хилийн цаана үлдээчээд хараад зогсох нь уу?!?!! Төлбөрийн чадваргүй болсон бол хугацаа тохирох хэрэгтэй шдээ. Эсвэл тэр эрүүл мэндийн даатгалын хүн болгонд байдаг 2,000,000 төгрөгнөөс нь суутгаж болийшдээ!?!?

Avatar

Зочин 2020-04-10 202.131.235.198

Хоол унд байр сав , танд үйлчлэх эмнэлгийн ажилтнууд , ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал нь та нарын үүрэг байх шүү жаахан бодолтой хариуцлатай байх хэрэгтэй дурак минь

Avatar

Зочин 2020-04-10 121.168.50.25

Тэнэгтээд бай! Би төлбөрийн боломжгүй хүмүүсд яаж төр нь ингэж хатуурхаж чадаж байнаа гайхаад байна. Төлөхгүй гэж ерөөсөө яриагүй. Ямар нэг байдлаар ард түмнээ бодсон зөөлөн бодлого байж болно биздээ?!?! Тэр өчнөөн хүн эрүүл мэндийн даатгалаа ашиглаж чаддаггүй гэж байгаа. Ийм үед нь тэр хүн бүрт байдаг даатгалын мөнгөнөөсөө хасуулж болийшдээ!?!?! 2 сая гаран төгрөг байгаа, ханшалттай хүрэндээ!!! Сэтгэл байвал гаргалгаа заавал олдоно!!!!

Avatar

Зочин 2020-04-10 59.153.113.185

Чамаар төлүүлсэн нь дээр юм байна. Утас хаягаа өгчих

Avatar

Зочин 2020-04-10 121.168.50.25

Mal

0 0
Avatar

Ганаа 2020-04-10 85.101.225.57

Өөрөө болж байвал бусад нь хамаагүй юу.Орос том халдварын голомт болох гээд бн. Голомтоос ирж байж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж