ЭМЯ: 121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ | News.MN

ЭМЯ: 121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ЭМЯ: 121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ЭМЯ: 121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Монгол Улсын хувьд эмнэлэгт хандах иргэдийн тоо нэмэгджээ. Нэг өвчтэй хүнийг үзүүлэхэд олон хүн дагаж ирэх хандлага байгаа нь халдварын дэгдэлт тархах эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа.  ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр Улсын гуравдугаар эмнэлэгт хийсэн тандалт судалгаагаар нэг өвчтөнийг найман хүн дагаж ирж байгааг тогтоожээ. ДЭМБ-ын анхааруулснаар олон хүний бөөгнөрөл халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа. Мөн коронавирусийн халдвар залуусын дунд нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Монгол Улсын хувьд батлагдсан 16 тохиолдлоос дөрөв нь эдгэрч, ХӨСҮТ-д 12 нь эмчлүүлж байна. Эмнэлгийн ажиглалтад 1462 иргэн байна. Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

121 ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Өчигдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 121 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүн дотор Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт Сөүл-УБ-аас ирсэн 83 хүний шинжилгээнээс болон тандалтын зорилгоор авсан 30 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн эмчийн хяналтад байна. 
ЭХ ОРОНДОО АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд коронавирусийн өвчлөл болон нас баралт гурав дахин илүү байна гэсэн судалгаа гарсан. Судлаачид өвчлөл бүртгэгдсэн улс орнуудад шинж тэмдэггүй өвчлөл 30-40 хувийг эзэлж байгааг анхааруулж байна. Тиймээс өөрийгөө бусдаас тусгаарлах нь хамгийн найдвартай арга юм. Гараа тогтмол угааж, хоёр метрийн зайнаас бие биетэйгээ харьцах, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Нийгмийн сүлжээнд тархсан худал ташаа мэдээлэлтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч буй монгол иргэдээс халдвар илрээгүй гэдгийг мэдэгдье. Гадаадаас ирж буй иргэдээ эмнэлгийн ажиглалтад 21 хоног тусгаарлаж, ажиглалтаас гарсан тохиолдолд 14 хоног гэрийн дэглэм сахихыг зөвлөж байгаа" гэлээ.

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Thursday, April 9, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 66.181.191.169

Энэ хөрөнгө хүч дарчихаад!!!! АНХААРАЛ ХАНДУУЛАХГҮЙ ҮЛДЭЭСНЭЭС БОЛЖ БҮХ НӨР ИХАЖИЛАА ҮРГҮЙ БОЛГОХ ВИЙ ДЭЭ…….!!!!!!

Avatar

Зочин 2020-04-10 66.181.191.169

ХОТЫН ДАРГА МИНЬ ОДОО ГЭР ХОРООЛОЛЫНХОО 00 ОРЧИНГ Л ЁСТОЙ ХАТУУ АНРААРАЛДАА АВААРАЙ!!! ОДОО ТАНЫ АЖИЛ ҮЛДСЭН ШҮҮ!! ГЭР ХОРООЛЛООС Л АЮУЛ ХАРӨГДААД БН .00 Н АСУУДЛЫГ ХАШАА БОЛГОН.НҮХ БОЛГОНЫГ ҮЛДЭЭЛГҮЙ АРИУТГАХ ЭРГЭЖ ШХЛГАХ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨГ САЙН ӨГЧ ХАТУУ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БН.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.161.43

Бүгдээрээ хичээцгээе ээ. Ийм асуудалд уйдаж суларч болохгүй ээ. ХӨСҮТийн урд хаалганы хяналтыг чангаруулмаар л байна даа! Эргэлт зөөж байгаа ч машин тэрэг арайл их орж гарч байх шиг

Avatar

зочин 2020-04-10 66.181.161.105

Монгол улсын иргэн бүхэн эрүүл энх аз жаргалтай байх болтугай.

Avatar

Зассс 2020-04-10 158.181.76.214

Худлаа шаахаа хэзээ зогсоох вэ Нямхүү гуай

Avatar

Зочин 2020-04-10 202.179.25.61

хүн чанар алдагдаж, хүний муухай чанар дийлээд ирэхээр байгалийн шалгарал явагддаг. монголчуудаа, хүний мууг үздэг зангаа л тат. хүний мууг үздэг адгийн лалрууд хэдэн үеэрээ зовж үхдэг

Avatar

Gegee 2020-04-10 124.158.109.62

estoi neej bolokhgui. sain khaa

Avatar

ЗОЧИН 2020-04-10 203.91.119.42

нээж болохгүй

Avatar

Хот 2020-04-10 64.119.18.146

Odoo svrjigneed bailgui bvh yumaa nee!!!! Amidral orlogo baihgui hecuudlee!!!!!

Avatar

Зочин 2020-04-10 100.15.93.159

Сайхан тэнэг гар уу үгүй юу?Харин ч хилээ бүрэн хаах хэрэгтэй.Гадаадаас баячуудын хүүхэд нууц амрагуудыг бүү зөө!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж