АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөснөөр амны хаалт зүүхийг ард иргэддээ уриалан өөрийн твиттер хуудсанд амны хаалт зүүсэн гэрэл зураг, видео дүрсээ нийтэлсэн байна. Ингэснээр тэрбээр Ерөнхийлөгчийн гэр бүлээс хамгийн анх амны хаалт зүүсэн хүн болж байна.
Мөн тэрбээр амны хаалт зүүсэн ч гэсэн хөл хорионы дэглэмийг зөрчихгүй байхыг анхааруулсан байна. АНУ-ын эрх баригчид өмнө нь амны хаалтыг зөвхөн халдвар авсан болон халдвартай хүнтэй ойр байгаа хүмүүсийг зүүх хэрэгтэй гэж үзэж байсан ба саяхнаас амны хаалтны ач холбогдлыг мэдэрч, хүн бүр зүүх хэрэгтэй гэж зөвлөж эхлээд байгаа. Гэтэл Ерөнхийлөгч Дональд Трамп "Амны хаалт зүүх, зүүхгүй нь тухайн хүний сонголт. Харин би зүүхийг хүсэхгүй байна" хэмээн хэлээд амны хаалт зүүхээс татгалзсан юм.
Эх сурвалж: CNN