"Шаардлагатай тохиолдолд УИХ байршлаа өөрчилж хуралдана" | News.MN

"Шаардлагатай тохиолдолд УИХ байршлаа өөрчилж хуралдана"

"Шаардлагатай тохиолдолд УИХ байршлаа өөрчилж хуралдана"

"Шаардлагатай тохиолдолд УИХ байршлаа өөрчилж хуралдана"

УИХ-ын чуулганаар цахим хуралдаантай холбоотойгоор Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийлээ.

 УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-УИХ-ын чуулганаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулаад УИХ-ын хуралдааныг хялбаршуулан болон цахимаар явуулах дэгийг баталсан. Дэлхийн олон улс орон чуулган, байнгын хороодынхоо хуралдааныг хойшлуулж байна. Манай хувьд дөрөвдүгээр сарын 6-аас эхэлсэн хаврын чуулган коронавирусийн тархалттай холбоотойгоор бэлэн байдалд шилжсэн онцгой нөхцөл байдалтай давхцаж байна. Тиймээс яаралтайгаар УИХ-ыг дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Миний бие дөрөвдүгээр сарын 1-нд энэхүү хуулийн төслийг өргөн барьж, УИХ нэн даруй хэлэлцэн баталлаа. Цаашид коронавирустэй холбоотой онцгой нөхцөлд хүндрэлийг даван туулах хуулийн төслүүдийг нэн даруй хэлэлцэх хуулийн нөхцөл бүрдлээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбогдуулж, түүнд нийцүүлэн гаргах хуулиудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан байгаа. Энэ тогтоолын дагуу хуулиудыг хэлэлцэн батлах нөхцөл бүрдэж байна. 76 гишүүнтэй парламентын хувьд хэдэн гишүүн тусгаарлагдах юм уу, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх юм бол энэ парламент ажиллахад хэцүү болж, улс орон эзэнгүй болох аюул байгаа учраас ҮАБЗ, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ямар ч үед ажиллаж байх нөхцөлийг хангахад энэ дэг чиглэгдэж байгаа. Онц байдал, дайны бол дайн бүхий байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчний үед онцгой нөхцөл үүссэн тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааныг саадгүй явуулж байхад энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт чиглэсэн. Бүх зүйл цахимаар явагдана. Хуралдаан даргалагч, гишүүд, Тамгын газрын ажилтнууд бие биенийхээ дүрсийг хараад чөлөөтэй ярилцахыг уг хуульд заасан. Хуралдаан зохион байгуулахдаа Төрийн ордны том танхимуудад хуваагдаж, хурлуудад оролцох нөхцөлийг зааж өглөө. Их хурлын танхимд даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд буюу нам, эвслийн бүлгийн дарга, байнгын хороодын дарга нар оролцоно. Бусад нь Төрийн ордон дахь танхимуудад хуваагдан хуралдаанд оролцоно. Мөн өрөө өрөөнөөсөө оролцоно. Зарим онцгой тохиолдолд байгаа газраасаа онлайнаар оролцох нөхцөлийг нээж өглөө. Онцгой нөхцөл гэдгийг Засгийн газар тогтооно гэдгийг зааж өгсөн. Цахим хуралдаанд гишүүд хоцорвол хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх эрхийг нь хасна. Мөн үг хэлэх хугацааг богиносгосон. Асуулт асуух хугацаа хоёр минут, шаардлагатай гэвэл нэг минут нэмэгдэнэ. Үг, санал хэлэх хугацаа гурван минутаас илүүгүй байна. Дээр нь нам, эвслийн бүлгүүд асуулт, саналаа нэгтгээд илэрхийлж болно. Түүнчлэн хөл хорио тогтоод УИХ Төрийн ордонд хуралдаж чадахгүй тохиолдолд байршлыг өөрчлөн хуралдаж болно. Кибер аюулгүй байдлыг тагнуулын байгууллага хариуцаж ажиллана. Энэ мэтээр хялбаршуулсан болон цахим хэлбэрээр чуулганы хуралдааныг явуулж болно гэдэг заалтыг дэгт оруулснаар УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Ирэх долоо хоногоос энэ дэгээр хуралдана. Саналыг цахимаар болон гар өргөж хураана. Харин нууц санал хураалтыг саналын хуудсаар хураана. Хаалттай хуралдааныг тусгайлсан хуулиар зохицуулна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд хэдэн хоногийн дотор хүсэлтийг шийдэх ёстой вэ?

-Өөрөө хүсэлтээ гаргасныг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцээд шийднэ.

 -Ойрын хугацаанд ямар хуулиудыг хэлэлцэх вэ?

-Засгийн газрын тухай болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиудыг ирэх долоо хоногт УИХ-д оруулж ирнэ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл вэб сайтад тавигдаад, санал авч байгаа. Улс төрийн намын өөрчлөлтийн тухай асуудлыг яаравчлах шаардлага бий. Дээр нь Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 202.21.108.222

Soliorch uguh yumaa. Ed nar uursdiiguu haaduud gej bodood bgaam bh daa. Yasan amindaa hairtai ad tiirenguud ve. Amidaaraa suns bolson huurnuud chin ta nar shuu dee.

Avatar

зочин 2020-04-10 202.131.228.20

За битгий балайраад бай. та нар ер нь хэн болоод дэмийрээд байгаа юм бэ. Наана чинь эм хүнсний юмаа авах гэж ард түмэн оочорт зогсож зүдэрч байна

Avatar

Зочин 2020-04-10 103.57.95.80

Нийслэлээ Хархоринд шилжүүлээд УИХ, ЗГ, ЕТГ тэндээ амьдраад хуралдаад явбал дээр. Бид УБ-дээ Хархориноос шийдвэр хүлээгээд амьдарья

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж