Энэтхэгт агаар цэвэршиж, Гималайн нуруу алсаас үзэгддэг боллоо

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Энэтхэгт агаар цэвэршиж, Гималайн нуруу алсаас үзэгддэг боллоо

Энэтхэгт агаар цэвэршиж, Гималайн нуруу алсаас үзэгддэг боллоо

Энэтхэгийн умард хэсгийн Пунжаб мужийн ард иргэд Гималайн нурууг дахин нүдээрээ харж болохоор болжээ. Мужийн хүн ам төвлөрсөн хэсгээс 160 км зайтай оршдог Гималайн нуруу агаарын бохирдлоос болоод хэдэн арван жил харагдаагүй ч хөл хорионы ачаар агаар цэвэршихийн хэрээр хөл хориог чандлан сахисан хариуцлагатай ард иргэддээ үзэсгэлэнт тогтоцоо харуулж эхэлсэн байна.

Пунжаб мужийн Жаландар хотын иргэд гэрийнхээ цонхоор дүнхийн харагдах үзэсгэлэнт уулсыг харан баясахын хажуугаар зургийг нь авч цахим орчинд нийтлэн бусадтай хуваалцаж эхэлжээ. Манжит Канг гэх иргэн Хималайн зургийг нийтлээд, “Миний санахаар бараг 30 жил харагдаагүй Хималайн нуруу хөл хорионы ачаар одоо торох юмгүй сайхан харагдаж байна, гайхалтай” хэмээн жиргэжээ.

Дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой 30 хотын 21 нь энэтхэгт байдаг, тэднээс зургаа нь эхний аравт багтдаг байсан. Энэтхэг улс коронавирусийн тархалтаас сэргийлэн хөл хорио тогтоосноос хойш агаарын чанар эрс сайжирсаар байгаа билээ. Шинэ Делид л гэхэд бүх үйлдвэрүүд хаагдаж, гудамд машин явахаа больсон эхний өдөрт л агаар дахь РМ10 тоосонцрын хэмжээ 44 хувиар буурсан байна.

Хөл хорио тогтоогоод долоо хоноход улсын нийт 85 хотын агаарын чанар эрс сайжирсан гэнэ. Түүний дотор Жаландар хотын агаарын чанар 17 хоногийн 16-д нь “сайн” гэх үзүүлэлттэй байжээ. Харьцуулж үзвэл өнгөрсөн жилийн мөн үед агаарын чанар 17 хоногийн нэгд нь л “сайн” гэх үзүүлэлттэй, энэ жилийн гуравдугаар сард 17 хоногийн гуравд нь л “сайн” гэх үзүүлэлттэй байсан ажээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж