Амны хаалтны хэрэглээ суларч, иргэд гадуур зугаалах нь ихэсчээ | News.MN

Амны хаалтны хэрэглээ суларч, иргэд гадуур зугаалах нь ихэсчээ

Амны хаалтны хэрэглээ суларч, иргэд гадуур зугаалах нь ихэсчээ

Амны хаалтны хэрэглээ суларч, иргэд гадуур зугаалах нь ихэсчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.04.10/ аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тус газраас зөрчил гаргасан  11  аж ахуй нэгжид нийт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авахаар болжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 4289 үйлчилгээний газарт  цаг баримталж, стандарт хангаж буй эсэхэд хяналт тавихад цаг хэтрүүлсэн долоо, төрийн албан хаагчийн шаардлага биелүүлээгүй хоёр зөрчил илэрчээ. Сүүлийн үед худалдан авалт буурсантай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний хаяг шошго солих, жижиглэн савлаж буй хугацаа нь дуусч буй бүтээгдэхүүнийг савыг өөрчлөх зэрэг зөрчил аж ахуй нэгжүүдээс илрэх болжээ. Тухайлбал, Наяара кафе хугацаа нь дууссан 20 сая төгрөгийн шоколад борлуулах гэж байсныг илрүүлж  устгалд оруулсан байна. Иймд  хүнсний худалдааг хязгаарлаагүй тул худалдаа эрхлэгчид сүлжээ шат бүхэнд хяналт тавьж, дотоодынхоо хяналтыг сайн тавих хэрэгтэй гэдгийг зөвлөв.

Хэдийгээр аж ахуй нэгжүүдээс илэрч буй зөрчлийн хэмжээ буурсан ч үйлчилгээний байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийх, амны хаалтын  хэрэглээ суларч, бага насны хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явах зэргээр иргэдийн анхаарал суларч эхэлснийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид онцоллоо. Иймд халдварын эрсдэлтэй нөхцөлд иргэдийг тайвширч, анхаарлаа сулруулж болохгүйг анхаарууллаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг боомтод хилээр нэвтэрч буй импортын бараа бүтээгдэхүүн, нүүрс тээврийн жолооч нарт хяналт тавьж ажиллажээ. Тодруулбал, Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэлт хийж буй нийт 378 жолоочид коронавирус илрүүлэх шинжилгээ хийж,  халдвар хамгааллын дэглэмийг сахих арга хэмжээг авчээ. Халдварын голомтот бүс нутгаас ирж буй жолооч нарт хамгаалах хэрэгслийн хувцас өмсүүлж цагдаа нарын хяналтад авч байгаа юм байна.  Мөн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 103 жолоочоос 73 нь тусгаарлах байрт эмнэлгийн хяналтад байгаа аж. Мөн Замын-Үүд боомтоор импортын 28.335 тонн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьжээ. Энэ үеэр БНХАУ-аас нийлүүлсэн  3.5 тонн таримал цэцгээс   зургаан төрлийн цэцэгт шүлхий илэрсэн тул 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 66.181.181.211

Тийм шүү Солонгос шиг гаднаас ирж байгаа өөрийн иргэдээ каринтилээд хянаад оруулах хүлээж авах хэрэгтэй
Өвчнийг хяналтандаа авсан азийн орноос долоо хоногт 1 удаа ч гэсэн Улаанбаатарлуу нислэгээ хүлээж аваачээ
Цаана чинь ирэх нислэг нь цуцлагдсан чартерт нь улаасаа авахгүй байгаа зөндөө эрүүл монгол оюутан хүүхдүүд амь нас нь эрсдэлд ороод ирж чадахгүй байна

Avatar

Зочин 2020-04-10 66.181.181.211

Гадаадаас ирж байгаа улсууд нь голдуу аяллын визтэй хэсүүчилж явсан улсууд болон арын хаалганы улсууд ирцгээлээ
үнэхээр сурах визтэй суурин ажиллаж сурч байгаа улсуудаа огт энэ онгоцнуудаар авчирахгүй бнашдэ
АНУ сурч байгаа хүүхдүүд мөн ч хэцүү байдалд байж байна чартерийн нислэгээр нэгэнт авчирч чадахгүй нислэгтээ бүртгэхгүй байгаа тул Солонгос улс шиг гаднаас өөрсдөө нисэж ирэх иргэдээ каринтилээд хүлээж аваачээ Яагаад энэ олон оюутан хүүхдүүдээ амь насыг нь эрсдэлд оруулаад төр засаг нь орхив

Avatar

Зочин 2020-04-10 66.181.179.33

Өдөр бүр цаг тутам өвчин,аюул,халдвар гэж залхтал сурталчилж хэнээрхэж айлгаж ирсэн болохоор ямарч юм цаг хугацаатай байдаг болохоор сэрэмж болгоомжлол сулархаас өөр яадаг юм!! Сурталчилгаа арга хэмжээгээ монгол хүндээ тохируулж зөв хандаж ухаалаг явуулбал тиймч алиагаа алдсан ард түмэн биш шүү!! Ер нь бол занданшатар,сарангэрэл м хүмүүсийн ухаан хүрэхгүй л дээ!! Худал орилхоос өөр юм юу байгаа юм!!!!

Avatar

Зочин 2020-04-10 59.153.113.92

АВТОБУСААР ДҮҮРЭН АХМАД НАСТАНГУУД ЯВАХ ЮМ. ГЭРТЭЭ БАЙХГҮЙ ТЭНЭЭД Л БҮЖИГ ТАНЦ ХӨӨГӨӨД Л АРАЙ АРЙЫ

Avatar

Зочин 2020-04-10 103.229.122.72

Энэ байдлаараа удвал эдийн засаг хаа хаанаа хэцүүднэ. Гадаадаас нэг мөр хүмүүсээ татаад 28 хоног яс хориоод гаргаад байвал. Гэрт нь гаргаад ажиглалт хийнэ гэдэг л их худлаа байна. Бусад нь дотороо чөлөөтэй ажиллаж, хөдөлмөрлөж тариа, ногоогоо тарьж хот хөдөөдөө чөлөөтэй явж баймаар байна.

Avatar

ОР 2020-04-10 182.160.38.66

ГЭРТЭЭ БАЙСААР ЗАЛХАЖ БАЙНА. ТУСВАЛ ТУСАД ЭДГЭРЭЕ. АЖИЛ ТӨРЛӨӨ ХИЙЕ. МӨНГӨ ЦААСГҮЙ Ч БОЛЛОО. ХҮҮХДҮҮД УЙДАЖ БНА. ЖИЖКЭН ГЭРТ ОЛУУЛАА ВУГАА Ч ХИЙХЭВ . ЭХНЭР Ч ДАХИАД ЖИРЭМСЭЛЧВҮҮ ЯАЧУУ.

Avatar

Зочин 2020-04-10 122.201.21.192

Teneg yum da chi

Avatar

зочин 2020-04-10 66.181.190.103

тэр 16 хүн чини халдварт өвчинтэй хүмүүс биш үү.монголд халдварт өвчин чини ороод ирсээн гээд мэдээлэлээ зөв өгч сураач.энэ өвчин хяналтаас гарчих юм бол монголд дэгдэж таарна.иймээс амны хаалт гараа угааж гадуур хүүхэд хөгшид хүмүүс явахаас болиулах хэрэгтэй.монголд энэ өвчин бгаа гэж мэдээлж бай.манайд өвчин монгол хүнд байхгүй гэж битгий худал мэдээлэл цацаж бай,өвчин орж ирсэн гэвэл хүмүүс сонор сэрэмжээ алдахгүй мэдэв үү.онцгой байдал эрүүл мэндийн яам зг буруу мэдээлэл өгч бна.үүнээс болж

Avatar

Зочин 2020-04-10 46.125.249.112

Энэ өвчин урдаас гараад япон, Солонгосоор дамжаад дэлхийг тойроод одоо ард ирчхээд байна. Хөл хориотой орнуудад улам нэмэгдээд л бна. Одоо ч гэсэн хүмүүс маск зүүхгүй, бороо орохоор гэртээ бүгээд нар гарахаар нээг их алхсан дугуй унасан хүмүүс гэтэл өвчин нэмэгдээд үхэл нь ихсээд л бна. Бүүр гэртээ суу гэж байгаан.биш гэхдээ болж өгвөл хэрэгцээгүй гаралтаа багасгаад, гарвал маскаа сайн зүүгээд ариун цэвэр ээ сахичихал даа өөрсдийнхөө төлөө(хүний аманд маск зүүгээд эх гэж гэж хэлээгүй биз дээ)

Avatar

Ыыы 2020-04-10 66.181.161.98

Гаднаас хүмүүс оруулж ирэхгүй бол асуудал үүсэхгүй шүү дээ. Зүгээр байсан оронд өөрсдөө вирус тээгч нарыг оруулж ирчихээд маскаа зүү гэж хуцацгаах юм аа.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.161.98

Гэрт нь хүүхдүүдээ хоригдол шиг хориод баймааргүй байна шүү.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.177.78

3 sar horiond bh hetsuu bolj bna. Huuhduuded agaar heregtei bgaa. Setgel zuid hund tusch bgaa. Hilee sain haagaad yah irsen humuusee 28 honog tusgaarlaad, daraagiin arga hemjeend ormoor bna. Uvchingui gesen hunuusiig ni avchirmaar bna.

Avatar

Зочин 2020-04-10 124.158.120.30

вирус ХӨСҮТ д байгаа биз дээ хөл хориогоо жаахан сулруулах болоогүй юм байх даа Спорт заал аа нээгээ ч ээ

Avatar

Зочин 2020-04-10 66.181.161.94

Хэнэггүй монгол зангаараа назгайрч байж балрах вий дээ!!! ОХУ-ыг хар, эхэн үедээ оросууд вирус халдахгүй байна гээд тоохгүй байсны гайг амсаж байна!!!!

Avatar

Зочин 2020-04-10 192.82.70.65

Манайхан цаг наашлаад урин дулаан болж эхэлсэн хүмүүс яагаад амны хаалтнаасаа татгалзаж эхлэв янз бүрээр төсөөлөх хэрэгтэй байх юу юугүй л байнга зүүгээд бай гэж тулгаад байж болохгүй байх эерэг сөрөг талтай л байгаа

Avatar

Зочин 2020-04-10 113.210.64.243

Мэргэжилийн хүнээр яамаа удирдуул.за.

Avatar

Зочин 2020-04-10 43.242.242.180

Эхлээд зөв бичиж сур. Наад байгууллага чин яам биш.

Avatar

Zochin 2020-04-10 202.126.89.184

Odoo boloo sh dee,odoo ene horiogoo boloichee,harin ch bid nar hohirloo sh dee,mongol shig ingej horison uls oron alga,eruusuu,gadaadaas eh orondoo ireed horigono,tegeed mungu nehne,teghed Kazakhstand ongotnoos buugaa l shuud l geretei harij bna

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

3 сар хорилоо. Одоо болно. Дотоодоо бизнесээ дэмж. Хилээ хаа. Хил дээрээ л хяналтаа чангатга.

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

Маскаа зүү, гараа угаа, ариун цэврийн дэглэм сахь.

Avatar

Ухамсарын доройтол 2020-04-10 51.89.200.97

Та Монгол ухамсар ухаан суусан байдал доройтсон хүнтэй 5 алхаад таардгаа мэддэггүй.

Avatar

Зочин 2020-04-10 202.21.108.249

Амьнаасаа уйдсан нөхдүүд л амны хаалт хийхгүй явж байгаа царай нь тэр юм байлгүйдээ!!

Avatar

Зочин 2020-04-10 195.46.106.44

За энэ монгол хүний хэнэггүй их зан гаргадаг байдал юм дуулгана шүү. Дэглэм журмаа сайн барьж зөрчигчидөд ноогдуулах хариуцлагыг чангатгаачээ эрх баригчид аа.

Avatar

Зочин 2020-04-10 202.21.108.219

Амны хаалт бол хоосон хэлбэрдэлт. Амьсгалын төхөөрөмж авч чадахгүйгээ байгаагаа нуух гэсэн төр амны хаалт руу бурууг чихэж байна.

Avatar

Зочин 2020-04-10 192.82.75.209

MAL MINI CHI NAAD UKHER BODLOO UURTUU TEEJ YAW , KHUN DURSTEY MAL WE

Avatar

Зочин 2020-04-10 202.9.46.17

Яагаад амны хаалт зүүхийг уриалаад байгааг эхлээд сайн судал. Юм унш, тархиа цэнэглэ. Ш/У үндэстэй ярьж, хэлэлцэж зөв мэдээлэл өгч сурах хэрэгтэй байна аа, монголчууд. АМНЫ ХААЛТ бол халдвар авсан хүмүүсийг шүлсээ үсэргэхээс хамгаалдаг учир бусдад халдвар тараахаас сэргийлнэ. Шинж тэмдэггүй илрээгүй, гэхдээ халдвар авсан хүмүүс бусдадаа халдаах явдал их байгаа учраас, шинж тэмдэг илэрсэн илрээгүй бүгд зүүвэл хүн амын дунд өвчин хурдтай тарахыг тодорхой хувиар бууруулна.

Avatar

Зочин 2020-04-10 202.9.46.17

Азийн орнуудад халдвар тарах нь бага байгааг үүнтэй холбон тайлбарлаж байна. Манайхан ч гэсэн үүний ачаар улирлын томуугаа бага байлгаж чадсан нь сайн хэрэг. Ханиадтай хүмүүс маск зүүсний ач. Түүнээс биш, даавуун маск вирус авахаас бүрэн хамгаалж чадахгүй. Зөвхөн тусгай маск л хамгаална. Хэчнээн N95 зүүлээ гээд халдвар авахгүй гэсэн баталгаа бас байхгүй. Италид гэхэд 10000 эмч сувилагч халдвар авсан. Тэгэхээр дахиад хэлье: Бүгд амны хаалт зүүвэл бие биеэ хамгаалж байгаа гэсэн үг.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.177.225

Амны хаалтаа зүүгээч гэж шаардлага тавихад х** гэж байх юм.Ийм монголчууд олон байгаа учраас маск зүйхгүй байна .Орой бол хүүхдүүд маш ихээр сагс тоглож олноороо байна эцэг эх бие биеэдээ шаардлага огт тавихгүй байна.Архи уудаг хүмүүс хогны сав дотор хог ухаад юм идэж уугаад байж байн шүү дээ.Монголд хорио цээрин дэглэм маш суларсан ТӨРИЙН чанга гар хэрэгтэй байа Цагдаа Онцгой бушуухан арга хэмжээ авч ажилвал баярлах байна.

Avatar

Зочин 2020-04-10 202.9.40.184

сараа энхтувшин гэж 2 чадваргуй юм л гаднаас авчирсан вирусээ алдчихгуй бол дотроо бол аюулгуй шуу дээ уг нь аль болох их гадуур гарч холхож байвал эдийн засаг чинь уначихгуй нэг юм молхоод байх боломжтой гол нь энэ засаг вирус алдвал тэгээд эдийн засаг нь шууд суйрнэ

Avatar

Зочин 2020-04-10 103.57.95.109

баянгол дүүргийн эмнэлэгийн эмч нар маскгүй хүн үзэж байна

Avatar

ХУУЛЬЧ 2020-04-10 192.82.64.190

ӨВЧИН ГАДНААС ИРЖ ТҮҮНИЙГ НЬ МОНГОЛД ХӨЛ ТАВИУЛАХГҮЙ ТАСЛАН ЗОГСООХООР МЭДЭЭЖ МОНГОЛЧУУД БИД ТАЙВШИРЧ БАЙГАА НЬ ТЭР ,,,,ТЭГЭЭД ОЛНООР ЦУГЛАХ ТОМ ТОМ БАЙГУУЛЛАГА ЗАХ ЗЭЭЛ АЖИЛЛААД ЖИЖГҮҮД ЗОГСООД БАЙХААР ТЭР ХОРИО ЧИНЬ НЭГ ИХ МЭДРЭГДЭХГҮЙ БОЛСОН ХЭРЭГ,,,,,,,,, ТИЙМ БОЛОХООР СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ ДЭЭ ,,,,,,,

Avatar

зочин 2020-04-10 103.212.116.71

Гадаад хүмүүс бараг л бүгд зүүхгүй бн бас гаднаас ирсэн монголчууд

Avatar

зочин 2020-04-10 103.9.90.98

Хил хаагдсан нэрийдлээр барааны үнэ хэтэрхий их нэмэгдсэн байна. Үүнд хяналт тавьж торгуулийн арга хэмжээ авч, анхааруулга өгөхгүй бол ард түмэн чинь сөхөрч унах нээ, унах нь

Avatar

заяа 2020-04-10 103.9.90.98

Наяара кафе хугацаа нь дууссан 20 сая төгрөгийн шоколад борлуулах гэж байсныг илрүүлж устгалд оруулсан байна. Энэнийхээ зургийг тавиачээ. Хүүхдүүд мэдэлгүй аваад идвэл хордоно биз дээ

Avatar

заяа 2020-04-10 103.9.90.98

Арай л хэтэрхий их зугаалаад байгаа юм биш үү, энэ хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс…,нийгмийн даатгалаа, татвартайгаа төрөөр даалгачихаад л зугаалаад л хот хөдөө рүү наймаанд яваад л . Хэт их бэлэнчлээд байна. Төрийн албан хаагчид л өглөөнөөс орой хүртэл ажиллаж байна.

Avatar

Зочин 2020-04-10 202.9.46.95

Бизнесийг нь хорьчихоор чинь одоо яах вэ дээ. Энэ хэвээрээ 1 сар, 2 сар өнгөрөхөд та нарын цалинг ч өгөхөд хэцүү болно доо. Тэр үед хэн юу гэхийг харъя

Avatar

Зочин 2020-04-10 66.181.161.9

Мундаг бна МХ сайн ажиллаж бнаа амжилт хүсье өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалья

Avatar

Зочин 2020-04-10 203.91.115.48

өөрсдөө ч бас амны хаалт зүүгээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж