Өмнөд Суданы тамирчид Японд бэлтгэлээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданы тамирчид Японд бэлтгэлээ хийж байна

Өмнөд Суданы тамирчид Японд бэлтгэлээ хийж байна

Токио-2020 зуны XXXII олимпийн наадам хойшилсон нь олон тамирчдад хүнд туссан нь гарцаагүй. Гэвч Өмнөд Суданы гүйгчид энэхүү хойшилсон хугацааг өөрсдийн давуу тал болгохоор Япон улсын нэгэн жижиг хотод бэлтгэлээ хийж байгаа аж.

Өмнөд Суданы дөрвөн тамирчин болон нэг дасгалжуулагч нар Гүнма мужийн Маебаши хотод өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сараас хойш бэлтгэл хийж байгаа гэнэ. Учир нь ядуу, тарчиг Өмнөд Судан улсад нь бэлтгэл хийх зал, таатай нөхцөл байдаггүй учраас Японд үлджээ. Шинэ короанавирусийн улмаас олимпийн наадам нэг жилээр хойшилсон ч эдгээр тамирчид ирэх оны долдугаар сар хүртэл Японд үлдэхээр шийдсэн байна.

Энэ тухай тус багийн дасгалжуулагч өдгөө 59 настай Жозеп Ренсио Тобиа Омирок “Токиогийн олимп хойшилсон нь асуудал биш ээ. Би баяртай байна. Учир нь бусад улсын тамирчид бэлтгэлээ хийхгүй байхад бид хийж байна. Тэд гэртээ байгаа бол бид энд сайхан байна. Бэлтгэл маань сайхан үргэлжилж байна” хэмээжээ.

Маебаши хот нь 340 мянган хүн амтай бөгөөд тус хотын зүгээс Өмнөд Суданы нэг дасгалжуулагч, нэг эмэгтэй тамирчин, хоёр эрэгтэй тамирчин мөн нэг паралимпийн эрэгтэй тамирчин нарыг хотдоо халуун дулаанаар угтсан гэнэ. Суданы тамирчид тус хотын сургуулиар зочилж, олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцон 2011 онд тусгаар тогтносон Судан улсынхаа тухай болон хэрхэн дайнаас ангижирч нэгдсэн талаараа ярьж өгсөн аж. Мөн тэд Япон хүүхдүүдтэй нөхөрлөж, энгийн Япон хэлний үгсийг сурч байгаа гэжээ.

Энэ тухай Өмнөд Судан улсын тамирчин өдгөө 20 настай Абрахам Мажок Матет Гүем “Японд ирэхээсээ өмнө би Япон хүмүүс гэж ямар хүмүүс байдгийг мэддэггүй байсан. Энд байх нь надад төсөөлснөөс минь илүү сайхан байна. Би гэрээ нэг их санахгүй байгаа. Учир нь энд намайг хайрладаг хүмүүсийн хажууд тайван амгалан орчинд байна. Миний мөрөөдөл бол үргэлж зодог тайлахаасаа өмнө олимпийн медальтан болох. Би бэлтгэлээ үргэлжлүүлж нэг л өдөр аварга болох болно. Надад цаг хангалттай бий” хэмээжээ. Гүемийг эх оронд нь ээж болон долоон ах дүү нар нь хүлээж байгаа бөгөөд олимпийн наадам хойшилсон нь түүнд ямар ч саад болохгүй гэж бодож байгаа.

Маебаши хотын иргэд Өмнөд Суданы тамирчдыг хотдоо ирэх оны долдугаар сар хүртэл байлгахын тулд 20 сая иен цуглуулах сайн үйлсийн аян эхлүүлсэн аж. Одоогийн байдлаар 14 сая иен буюу 128 мянган ам.доллар цугларчээ.

Токио-2020 олимпийн наадам хойшилсонтой холбогдуулан олон улсын спортын хороод болон олон улсын олимпийн хороо бүхий л олимпийн эрх олгох тэмцээн, бэлтгэл сургуулилтыг зогсоох цуцлах шийдвэр гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж