Нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан өгсөн. Тус үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагч эргүүлээр ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, амны хаалтаа хэрэглэж хэвшихийг уриалж байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гэр хорооллын модон жорлон, аж ахуйн нэгжүүдийн дотор орчны халдваргүйжүүлэлтийг хийж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто угаалга, авто засварын газар, өрхийн эрүүл мэндийн төв, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод зэрэг нийт 2342 аж ахуйн нэгж, байгууллагад дотор орчны халдваргүйтгэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 16 компани мананцар үүсгэгч тусгай автомат төхөөрөмжөөр үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байна. Ариутгал халдваргүйжүүлэлт энэ сарын 30-ныг дуустал нийт 13220 аж ахуйн нэгжид хийгдэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж