Төгсөлтийн шалгалтыг цахимаар авна | News.MN

Төгсөлтийн шалгалтыг цахимаар авна

Төгсөлтийн шалгалтыг цахимаар авна

Төгсөлтийн шалгалтыг цахимаар авна

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр /2020.04.09/ цахимаар хуралдсан билээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдварын цар тахалт болон урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэсэн юм. Тэрбээр “Гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн зарим иргэдийн мэдээлэл будилаантай утас хаягаа буруу өгснөөс үүдэж хугацаа алдаж хяналтад орох, гэрийн тусгаарлалтын дэглэмийг зөрчих зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй үйлдлүүд гарч байгааг дуулгаад тусгаарлалтын журмыг зөрчсөн иргэдэд хариуцлага хүлээлгэж олон нийтэд зарлах, иргэдэд чиглэсэн заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллах шаардлагатай” байгааг онцолсон юм.

Мөн  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаах Засгийн газрын чиглэл гарсантай холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн  болон их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу цахим хэлбэрээр зохион байгуулж, хяналт тавихыг нийслэлийн Боловсролын газарт мөн үүрэг болгосон байна.

ЦАХИМ СУРГАЛТЫН ҮЕД ШАЛГАЛТЫГ ТЕСТ БОЛОН ВИДЕО ЯРИЛЦЛАГА ХЭЛБЭРЭЭР АВНА

Их, дээд сургуулийн төгсөлтийн шалгалтыг хэрхэн ямар журмаар авах талаар  Монголын их, дээд сургуулиудын консорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т. Хэрүүгагаас  тодруулахад “Улсын Онцгой комиссоос их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргахад их, дээд сургуулиуд цахимаар шалгалтаа авах бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Төгсөлтийн ажил, диплом бичих удирдамж, заавар, зөвлөмжийг шинэчлэн боловсруулж цаг тухайд нь оюутанд хүргэж тасралтгүй эргэх холбоотой ажиллаж байна. Төгсөлтийн ажил, диплом бичиж байгаа оюутан удирдагч багшаас хангалттай зөвлөгөө авах боломжгүй бол  төгсөлтийн нэгдсэн шалгалтыг цахим хэлбэрээр өгөх эрхийг  нээлттэй болгосон. Зайлшгүй лабораторийн туршилт, судалгааны үр дүнг оруулж дуусгах төгсөлтийн ажлуудад ялангуяа ахисан түвшний сургалтад  энэхүү нөхцөл байдлын үед баримтлах зохицуулалтуудыг зөрчихгүйгээр туршилт явуулах боломжийг бүрдүүлж байна. Цахим сургалтын үед шалгалтыг тест болон видео ярилцлага хэлбэрээр авна. Ердийн үеийн шалгалтаас арай хялбаршуулсан гэсэн үг” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-10 113.198.137.165

Энэ юу гэдэг онигоо вэ

Avatar

Зочин 2020-04-10 202.126.89.54

Bolij uz. Arai shudarga bus yum bno

Avatar

Зочин 2020-04-10 192.82.70.65

Энэ жилийн эеш бөөн хэл амтай будлиантай хөгийн юм болно оо

Avatar

Зочин 2020-04-10 202.9.40.184

аан боловсролгуй мояа нарыг шутээд байвал хуухдийг синь ингээд оорсод шигээ боловсролгуй мояа болгоод хумуужуулчлээшд хаха

Avatar

быа 2020-04-10 202.131.227.82

Интернетээс хамаг юм аа хараад хийчих нь байна шд хаха.

Avatar

zochin 2020-04-10 122.201.21.105

Neg asuult 1 min internet uhaj amjih uu?

Avatar

Зочин 2020-04-10 150.129.141.70

Юу гэж дээ, мэдэх асуултаа гялс бөглөчихвөл мэдэхгүй асуултаа хайх цагтай болно шд, ккк 😁

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж