Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв

Шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгөв

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Өнжмөл шар өвсний шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай” А/487 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжийг НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын  удирдах бүрэлдэхүүнд танилцуулан, үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг 5 дүүргийн ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу 54 уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж