М.Энхсайханы өмгөөлөгч өвдсөн учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ | News.MN

М.Энхсайханы өмгөөлөгч өвдсөн учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ

М.Энхсайханы өмгөөлөгч өвдсөн учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ

М.Энхсайханы өмгөөлөгч өвдсөн учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшилжээ

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин прокурорын байгууллагаас М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2020.04.09/ 16.00 цагт болсон юм.

Шүүх хуралд  М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй тухай эмнэлгийн магадалгаа, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, мөн яллагдагч М.Энхсайхан нь өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Г.Бат-Отгон нарыг шинээр өмгөөлөгчөөр авсан бөгөөд уг өмгөөлөгч нар нь хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус гаргасан байна.

Улмаар шүүхээс  уг хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг  дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй.

Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж барьсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус, тус заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-10 202.126.89.43

2015 онд М.Энхсайхан: Зодоон ярихгүй ярилцлагадаа; УИХ-ын дарга З.Энхболд “Тавантолгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн?
" Тийм хууль эрх зүйн шаардлага байхгүй. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл тэгтлээ холилдох юм бол асуудал буруу болно.гэрээ хүчин төгөлдөр болвол ойрын үед 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах тохироотой байгаа. Эрдэнэс Тавантолгой” болоод МТЗ-ын зарим өмч хөрөнгө оруулагчдад шилжинэ "

Avatar

ЗОЧИН 2020-04-10 202.21.126.30

ХҮН НЬ ОЛДВОЛ ХЭРЭГ ОЛДОНО ГЭДЭГ ВЫШИНСКИЙН ОНОЛЫГ ХҮМҮҮНЛЭГ АРДЧИЛСАН НИЙГЭМ БАЙГУУЛЖ БАЙГАА ,ЭРХ ЗҮЙТ ЁС, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛТАЙ ГЭХ АРДЧИЛЛЫН БАЯНБҮРД МОНГОЛД ИНГЭЖ Л ХРЭГЖҮҮЛЖ БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.185.77

Ямарч хуулийн мэдлэггүй би хүртэл ялын дүгнэлтийг нь уншаад татаж унах шахлаа, Энэний дэргэд Жанхуугийн 200хан сая доллар бол жинхэнэ улсаасаа урвасан, терорист ажиллагаа юм байна. Жонхууг цаг нь ирэхээр утгаар нь цаазлана даа. Ашгүй өөрөө цаазын ялаа сэргээгээд өөртөө хэрэглэхэд бэлэн болгочих юм шиг байна. ККК

Avatar

Faak 2020-04-10 103.26.195.67

Novshnuud hugiin zali hereglenee bas

Avatar

Зочин 2020-04-10 192.82.73.87

Төр минь хүчтэй л байгаасай. Төрд шургаж хулгай хийчихээд одоо элдэв арга саам хийж буй этгээдгүүдийг зохих ёсоор шийтгэж Монгол төр хүчтэй шүү гэдгийг одоо л харуулах цаг болсон!

Avatar

зочин 2020-04-10 202.21.120.66

хүний шуналаа гэж яасан ч ханаж цаддагүй шунал вэ

Avatar

Зочин 2020-04-10 202.126.89.164

Хоосон толгой Женкод ард иргэд эчнээгээр энэ жүжгийн ялуудыг оноосон байгаа.Өөр тийшээ ач холбогдол багатай нэг төмөр зам тавьж жонхуурулсан ч төр улсаа хорлосон ялаас мултрахгүй.

Avatar

Зочин 2020-04-10 203.91.119.42

Энэ эх орноо худалдаж урвасан хулгайч цаг хожиж гэж хурал хойшлуулаад байна. Бушуу шоронд нь хий .

Avatar

Зочин 2020-04-10 122.201.24.120

Free Enkhsaikhan !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж