“Дэлхийн эдийн засагт 5 их наяд долларын хохирол учирна”

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

“Дэлхийн эдийн засагт 5 их наяд долларын хохирол учирна”

“Дэлхийн эдийн засагт 5 их наяд долларын хохирол учирна”

Олон улсын шинжээчид шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засагт ойрын хоёр жилд таван их наяд ам.долларын хохирол учирна гэж үзэж байна. Коронавирусийн халдварын улмаас дэлхийн улс орнууд иргэддээ хувийн бизнесээ зогсоож, гэртээ байхыг шаардаж буйн улмаас дэлхий дахин 1930-аад оноос хойших энх цагийн хамгийн гүн хямралд орох төлөвтэй байна.

Хэдийгээр энэ уналт удаан үргэлжлэхгүй ч улс орнуудын эдийн засагт алдсанаа сэргээх хугацаа шаардлагатай” тулгарах нь. Тухайлбал, “Сити групп” банкны ерөнхий эдийн засагч Кэтрин Ман дэлхийн эдийн засагт учрах хохирол таван их наяд гаруй ам.доллар болно гэж тооцоолжээ. Харин “Жэй-Пи Морган Чэйс” банкны шинжээчид 5.5 их наядын хохирол амсана гэж мэдэгдэв. Тэд хөгжингүй орнуудад эдийн засгийн уналт нь 2008-2009 он, мөн 1974-1975 оны хямралтай адил байна гэж үзсэн байна.

АНУ-ын “Морган Стэнли” компанийн мэргэжилтнүүд хөгжингүй орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт 2021 оны гуравдугаар улирлаас л хямралын өмнөх түвшиндээ хүрнэ гэж мэдэгджээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж