Багшийн заах аргыг шинэчлэе

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Багшийн заах аргыг шинэчлэе

Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын Газар, үндэсний лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль хамтран “Багшийн заах арга  барилыг шинэчлэе” сэдэвт  зөвлөгөөнийг боловсролын шинэчилсэн хөдөлбөрийнн хүрээнд  зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Боловсрол Соёлын Газрын мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер, багш нар нийт 100 гаруй албаны төлөөлөл оролцсон байна.  Боловсрол Соёлын Газрын дарга Б.Ганчулуун,  багш  арга зүйчдийг,  ахлах боловсролын цөм хөтөлбөртөө  шинэ  арга барилыг  нэвтрүүлэхийг  зөвлөлөө.  Зөвлөгөөнөөр  “Боловсролын шинэчлэсэн хөтөлбөр”-тэй холбогдолтой мэдээллүүдийг  танилцан, “Оюуны ирээдүй” цогцолбор сургууль хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн сайн туршилгаасаа хуваалцав. “Од”  цогцолбор сургуулийн сургалтын менежер Ц.Бат-Эрдэнэ, 15 дугаар сургуулийн сургалтын менежер Ч.Цэрэндулам нар өөрсдийн сургуульд хэрэгжүүлсэн “Сайн туршлага”-ыг танилцуулжээ.

Мөн  “Суурь боловсролын шинэчлэсэн хөтөлбөр”-ийн  түгээн дэлгэрүүлэлт ямар хэмжээнд байгаа  талаар  ярилцаж санал бодлоо солилцлоо.  Мөн Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн сангаас монгол улсын боловсролын салбарт  30 сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнээс бага боловсролын чанарыг сайжруулах бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилготой сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь 6.1 сая ам доллараар хэмжигдэж байгаа юм.

Энэ тэтгэлэгт хөтөлбөрт Дархан-Уул аймгаас 8 сургууль хамрагдах бололцоотойн дээр сургуулиуд хэрхэн оролцох талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн энэ хичээлийн жилээс үндэсний лабортори  “Оюуны ирээдүй”  цогцолбор сургуульд ахлах боловсролын цөм хөтөлбөр туршигдаж байгаатай холбоотойгоор  бусад ЕБС-дын удирдлагуудад нэгдсэн ойлголт өглөө. Туршлага солилцох зөвлөгөөний үеэр багш сурагчдын хамтран бүтээж сургалтанд ашиглаж үр дүнд хүрсэн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байлаа.

М.ГҮНЖИЛХАМ,  О.ХИШИГСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж