Коронавирусийн халдвар авч гэртээ тусгаарлагдаад байсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ долоо хоногийн эхээр биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн билээ.
Тэрбээр гурав хоног эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсний дараа өчигдөр /2020.04.09/ энгийн тасаг руу шилжин эмчлүүлж эхэлжээ.
Өдгөө 55 настай Борис Жонсон нь Лондон хотын “Сэнт Томас” эмнэлэгт эмчлүүлж байгаа ба түүний ажлыг Шадар сайд Доминик Рааб орлон гүйцэтгэж байгаа юм.
Тус улсад өнөөдрийн бйадлаар нийт халдвар авсан хүний тоо 65 мянга даваад байгаа бол нас барагсдын тоо 7,978 болжээ. Өнгөрсөн сарын 23-нд улс даяар хөл хорио тогтоосон ба хорио цээрийн дэглэм даваа гаригт /2020.04.06/ дууссан ч нөхцөл байдал сайжрахгүй байгаа тул дахин долоо хоногоор сунгасан юм.
Эх сурвалж: BBC