БНСУ-д очсон Монгол Улсын таван иргэнээс коронавирусийн халдвар гарсан гэх мэдээлэл өчигдөр /2020.04.09/ цахим сүлжээгээр явах болсон. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байна. Тодруулбал, өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусийн халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаа юм.
Коронавирусийн халдварын талаар олон нийтийн сүлжээ болон ам дамжсан буруу ташаа мэдээлэлд автахгүй, зөвхөн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргаж байгаа албан ёсны мэдээллийг хүлээн авч байхыг анхааруулж буй. Халдварын эрсдэлийн болон тархалтын талаар худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн аливаа үйлдэл гаргахаас сэргийлэх ажилд төрийн байгууллагууд хамтран тандалт, хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд хэрэв хүн, хуулийн этгээд санаатайгаар худал мэдээлэл тараасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ