UFC 249 өдөрлөг цуцлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

UFC 249 өдөрлөг цуцлагдлаа

UFC 249 өдөрлөг цуцлагдлаа

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC 249 өдөрлөг цуцлагдаж байгааг тус холбооны ерөнхийлөгч Дана Уайт өнөөдөр /2020.04.10/ мэдээллээ. UFC холбоотой гэрээтэй ажиллаж, шууд дамжуулалтыг нь хариуцан ажилладаг ESPN сувгийн зүгээс энэхүү өдөрлөгийг цуцлахыг хүссэн гэнэ.

Дана Уайт энэ тухай “ESPN-ний зүгээс дараагийн Бямба гаригт өдөрлөгөө битгий зохион байгуулаарай гэж хүссэн. Гэхдээ бид энэ бүх хорио цээрийн дараа хамгийн түрүүнд эргэн ирсэн спорт байх болно. Арал дээрх тулаан бол бодит зүйл. Дэд бүтэц нь яг одоо хийгдэж байгаа. Энэ үнэхээр болох болно” хэмээжээ.

UFC 249 өдөрлөг дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Калифорни мужийн Тачи Палас Казино ресорт дээр зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж