&#34Голдэн Стэйт Уорриорс&#34 түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

&#34Голдэн Стэйт Уорриорс&#34 түүхэнд нэгэн шинэ амжилтыг бичлээ

НБА-ийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолтод "Голдэн Стэйт Уорриорс" талбай дээрээ "Лос Анжелес Лейкэрс" багтай тоглолоо.


 

Тус тоглолтын эхнээс л талбайн эзэд тэргүүлж эхэлсэн бөгөөд тоглолтын төгсгөл хүртэл тэргүүллээ алдалгүй явсаар 77-111 харьцаагаар бутниргэсэн байна. Ингэснээр улирал эхэлснээс хойш ганц хожигдолгүй 16 хожиж, НБА-ийн түүхэнд 16 дараалсан хожилтойгоор ганцаар бичигдэж эхэлсэн байна. Мөн Аварга цолоо хамгаалж буй баг улирлыг "Бостон Сэлтикс" 14-0 гэж эхлүүлж байсан тохиолдол түүхэнд ганц байсан бөгөөд тус амжилтыг шинэчилэн тогтоосоор байна.

Тус тоглолтод Стивэн Карри 24 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Жулиас Рендль 10 оноог багтаа авчирчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж