“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа

“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа

“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 сарын 09-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Дэлхий даяар дэгдээд буй COVID-19 тахлын улмаас Монгол Улсад онц байдал зарласантай уялдуулж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах зөвлөмж гаргасан билээ.

“Инвескор Эй Ай Лаб” ХХК нь тус хуралд зориулж, дуу хоолойгоор таних хиймэл оюун ухаанд суурилсан систем хөгжүүлсэн ба цахимаар хуралд оролцох, асуулт асуух, саналаа цахимаар өгөх цогц системийг нэвтрүүлсэн Монгол улсад анхдагч байгууллага боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хурал нийт 71,341,769 ш хувьцаа буюу 99.46 хувийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдаж, Компанийн 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэл, компанийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон 2020 оны ТУЗ-ийн төсвийг 99.75 хувиар тус тус баталлаа.

Мөн цахим хурлын хөндлөнгийн аудитаар “Лидер Аккаунт Аудит” Компанийн захирал П.Шаравхорол ажиллалаа бөгөөд цахим хурлын шууд дамжуулалтыг Livestream.mn хариуцан ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж