Эм уулгахад зориулсан аяга

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Эм уулгахад зориулсан аяга

Хүүхэд өвдсөн үед түүнд эм өгөх асуудал эцэг эхчүүдийн хувьд хамгийн хүнд даваа болдог. Тэгвэл сиропон эмийг хүүхдийн аяганд хийгээд жүүс, ундаа зэрэгтэй нь хамт уулгах боломжийг олгох шинэ аяга бүтээжээ.

Уг аяга нь таглаа хэсэгтээ хэмжигч бүхий тусгай савтай ба уг саванд эмийг хийснээр хүүхэд ундаа жүүсээ уух үед хамт ам руу нь орох аж.

Ингэснээр хүүхэд эм ууж буйгаа мэдэлгүйгээр ундаатайгаа хамт уух гэнэ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж