ОУВС: 1930 оноос хойшхи хамгийн том хямрал нүүрлэж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

ОУВС: 1930 оноос хойшхи хамгийн том хямрал нүүрлэж байна

ОУВС: 1930 оноос хойшхи хамгийн том хямрал нүүрлэж байна

Коронавирусийн цар тахал дэлхийн эдийн засагт маш том хохирол амсуулах төлөвтэй байгаа тухай Олон улсын вальютын сан /ОУВС/-ийн дарга Кристалина Георгиева анхааруулжээ. Тэрбээр энэ удаагийн хямралыг 1930 оны их хямралаас хойшхи хамгийн том хямрал болно гэж харж байгаагаа илэрхийлсэн байна.

НҮБ-ын энэ долоо хоногийн эхээр гаргасан судалгааны тайланд дурдсанаар дэлхийн нийт ажиллах хүч болох 3,3 тэрбум хүний 81 хувь нь коронавирусийн дэгдэлтээс болж ажлын байраа бүрэн болон хэсэгчлэн алдах эрсдэлтэй байгаа гэжээ.

АНУ-д л гэхэд өнгөрсөн долоо хоногт 6,6 сая хүн ажилгүй болсноор сүүлийн нэг сарын хугацаанд нийт 16 сая америкчууд ажлын байраа алджээ. Энэхүү цар тахал дуусахад дэлхий дээр амьдарч буй 7,8 тэрбум хүний тэн хагас нь ядуу гэх ангилалд орсон байх болно гэдгийг ОУВС анхаарууллаа. Мөн ингэж доройтсон эдийн засгийг сэргээхэд олон жил шаардагдана гэдгийг ч дурджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж