Хүүхэдтэйгээ хэдэн үгээр ярьж буйг чинь тоолно

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэйгээ хэдэн үгээр ярьж буйг чинь тоолно

Хүүхэд бүрийн хэлд орох нас ондоо байдаг. Үүнд хамгийн их нөлөөлдөг зүйл бол эцэг эх ойр дотныхон нь түүнтэй хэр их харилцан ярьж буй үзүүлэлт юм.

Та өөрийгөө хангалттай олон үгээр хүүхэдтэйгээ ярилцаж буй эсэхээ мэдэхгүй байгаа бол Starling нэртэй нэгэн төхөөрөмжийг танд зориулан бүтээжээ.

Энэхүү төхөөрөмжийг хүүхдийн хувцас хэрэглэлд зүүж хэрэглэх ба түүнтэй ярьж буй хүмүүсийн хэрэглэж буй үгийн тоог тоолдог юм байна.

Ингэснээр эцэг эхчүүд хэдхэн тогтмол үгээр хүүхэдтэйгээ харилцдаг уу, түүний танин мэдэхүйд тохирсон хангалттай олон тооны үгээр ярилцдаг уу гэдгийг тодорхойлох боломжтой болох аж.

Уг төхөөрөмжийг ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж