Ч.Хүрэлбаатар сайдын зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар сайдын зөвлөгөө

Ч.Хүрэлбаатар сайдын зөвлөгөө

УИХ-ын хаврын чуулган эхэлсэн гишүүд микроныхоо өмнө ард түмэндээ тун чиг хайртай хүн болчихдог нь нууц биш ээ. Ямартай л ийм гишүүн байдаг билүү гэмээр гэнэт сонгуулийн жил телевизээр гарч ирдэг хүмүүс ч олон бий. Өчигдөр л гэхэд УИХ-ын чуулганы хуралдаанаар эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний тухай хуулиудыг хэлэлцэж баталсан. Энэ үеэр олон гишүүд онцгойлон байр сууриа илэрхийлэх, нөхцөл байдалтай уялдаагүй саналуудыг ч гаргаж байсан юм.

Харин түүнийх нь хариуд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хавар болж байна, сонгууль дөхөж байна, хүмүүс янз бүрийн л байр суурьтай байна. Засгийн газар шинэ коронавирусээс үүдэж учирч байгаа сөрөг нөлөөллийг яаж багасгах вэ гэдэг зорилт тавьсан. Төрийн албан хаагч цалингаа бүрэн авч байгаа, ажлын байр нь  баталгаатай хадгалагдана.  Төсөвт ачаалал өгөхгүйгээр төрийн өмчит компани асуудлаа шийдээд явах боломжтой. Сөрөг нөлөөг иргэд, аж ахуй нэгжид бага тусгахын тулд төр ачааллыг  өөр дээрээ авсан. Сонгууль дөхөөд зарим нэг хүний өвчин хөдөлдөг юм уу, сонгуульд зориулж үг хэлээд байх шиг байна. Сонгууль ярьж, коронавирусийн асуудал ярьж байгаа нь эрүүл ухаан биш шүү” хэмээн танхимын нөхдөдөө зөвлөв.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж