Covid-19 дэлхийг “цэвэрлэж”, мөн чанарыг таниулж байна | News.MN

Covid-19 дэлхийг “цэвэрлэж”, мөн чанарыг таниулж байна

Covid-19 дэлхийг “цэвэрлэж”, мөн чанарыг таниулж байна

Covid-19 дэлхийг “цэвэрлэж”, мөн чанарыг таниулж байна

Хүн төрөлхтөнд 2020 он аймшигт цар тахлаар “бэлэг” барилаа. “Covid-19” хэмээн нэрлэсэн энэхүү халдварт өвчний нөлөөгөөр том жижиг гэлтгүй бүхий л улс орнууд эдийн засгийн хямралд орж, олон сая хүн ажлын байраа алдаж байна. Энэ мэт маш олон сөрөг нөлөө үзүүлж байна.

Гэхдээ өдрөөс өдөрт энэ өвчин эх дэлхий дээр байгаа хамгийн аймшигтай “тахал” бол хүмүүс бид өөрсдөө юм байна гэдгийг харуулаад байх шиг. Коронавирусийн ачаар байгаль эх хэсэг ч болов амьсгаа авч байна. Дээрээс нь энэ хүнд хэцүү цаг үед бидэнд хүний мөн чанар, хэн нь хэн бэ гэдгийг таниулж байна.

Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь хөл хорионд орсон, цаашдаа бүх хүн гэртээ бүгэх шаардлага гарч магадгүй энэ цаг үед агаарын бохирдол нүдэн дээр арилж, хүлэмжийн хийн ялгарал багасч, озоны давхарга нөхөгдөж эхэллээ. Түүнчлэн эзгүйрч, хоосорсон гудамж талбайд зэрлэг ан амьтад орж ирж, айх аюулгүйгээр хотоор сэлгүүцэж байна. Хөвж буй хот нэрээрээ алдартай Венецийн сувгаар жуулчдын хаясан хог хаягдлаас болж, бохир ус урсдаг байсан бол, одоо цэвэрлэгдэж, загас жараахай, хун шувууд эргэн иржээ.

Агаарын бохирдол илбэ шидийн гэмээр огцом багассан нь мөн коронавирусийн “ач”. Энэтхэг улсад л гэхэд шинэ төрлийн коронавирусийн тархалтыг зогсоох үүднээс энэ сарын 25-ны өдрөөс 1,3 тэрбум хүнээ хөл хорионд оруулсан. Ингэснээр агаарын бохирдлоор тэргүүлдэг тус улс тэр их бохирдлоосоо салж чаджээ.  Манай гаригийн хамгийн их бохирдолтой 30 хотын 21 нь Энэтхэгт байдаг. Тэгвэл нийслэл Шинэ Дели хотод агаар дахь PM 2,5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ энэ сарын 20-ны өдөр нэг куб метр талбайд 91 микрограмм агуулагдаж байсан бол долоо хоногийн дараа 26 хүртэл буурсан байна. Мөн агаар дахь азотын давхар исэл нь нэг куб метр тутамд 52-аас 15-д хүрч, 71 хувиар буурсан бол Мумбай, Ченнай, Колката, Бангалор хотуудад ч агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт гарчээ.

"Би Шинэ Дели хотод сүүлийн 10 жилийн турш ийм цэнхэр тэнгэрийг үзээгүй" гэж нутгийн иргэд ярьж байна. Зөвхөн Энэтхэг гэлтгүй агаарын бохирдлоор дээгүүрт жагсдаг Хятад, АНУ, Итали гэх зэрэг томоохон улс орнуудын хиймэл дагуулаас авсан зураг дээр бохирдол илт буурсан нь харагдаж байгаа юм.

Озоны давхарга буюу дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүрэг бүхий хамгаалах “бамбай” нь хүний буруутай үйл ажиллагаа, экологийн тэнцвэргүй байдлаас болж өдөр өдрөөр нимгэрч байсан бол дэлхий дээр коронавирус дэгдэж, хүмүүс хөл хорионд орж гэртээ байх болсноор тус давхарга эрчимтэй нөхөгдөж эхэлснийг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Энэ мэтчилэн коронавируст цар тахлын байгаль орчин, экосистемд үзүүлж буй эерэг нөлөө маш их байгаа нь энэ вирус эх дэлхийг "эмчлэхээр", хүмүүсээс "цэвэрлэхээр" гарч ирсэн ч юм шиг.

Үүнээс гадна байдал хүндрэх үед зарим хүмүүс, их гүрнүүдийн үнэн дүр төрх ил болж байна. Тэд өнөөдөр амны хаалт хэмээх өчүүхэн даавууны өөдөсний төлөө “хэмлэлдэж”, бие биеэ тонон дээрэмдэж байна. Мөн зарим нь ихэмсэг байдлаа хойш тавьж, бие биедээ буулт хийж, нэгэндээ туслаж эхэллээ. Эцсийн эцэст баян ядуу, хүчтэй хүчгүй, хар цагаан, үндэс угсаа үл хамааран бүгд нэг завин дээр сууж байгаа гэдгийг энэ бүх зүйл харуулж байна. Хүн гэдэг эх дэлхий дээр амьдарч буй амьтны нэгэн төрөл зүйл, бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой гэдгийг ухамсарлах үе иржээ. Бид оюун ухаанаараа бусад амьтдаас ялгардаг гэдгээ санаж илүү ухамсартай амьдрах цаг нь болсон мэт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Otto 2020-04-10 150.129.142.149

Дэлхийн хүн амыг цөөлөхгүй бол хязгаарлагдмал нөөц баялаг шавхагдаж байна. Хятад, Энэтхэг зэрэг улсууд гэр бүл, хүүхдийн хатуу бодлого баримтлах хэрэгтэй. Нэг гэр бүл 2-с илүүгүй хүүхэдтэй байх бодлого дэлхий даяар баримтлахгүй бол цаашид хорвоо дэлхий биднийг даашгүй…

Avatar

Hereglege Bagasgaya!!! 2020-04-10 69.138.228.195

Hereggyi chamirhadag zan yilee zogsooj zuvhun heregtei ed zyilsee yildverlej daruuuhan amidrahiig l SHAARDAAD BGAAM BISHYY!!!

Avatar

ЗОЧИН 2020-04-10 202.9.46.212

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ҮЙЛДЭЖ БУЙ НҮГЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН УЧИР ЭХ ДЭЛХИЙ АМЬСГАЛЖ ЧАДАХААРГҮЙ БОЛСОН ТУЛ АМЬД ОРГАНИЗМЫНХАА ХУВЬД ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЖ "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" ХИЙЖ БАЙНА. ИЙМ ЦЭВЭРЛЭГЭЭ ЦААШИД ОЛОН ЯНЗ ХЭЛБЭРЭЭР ҮРГЭЛЖИЛЭХ НЬ ТОДОРХОЙ…ЭХ ДЭЛХИЙ БАЙНАЛЬ ОРЧИНТОЙ ХАРИЛЦАХДАА БОЛГООМЖТОЙ БАЙХЫГ САНУУЛЖ БНА.

Avatar

Zochin 2020-04-10 192.82.69.208

Дэлхий ээжид хамгийн халгаатай нь хүн бид л байна даа. Ачаалал хэтрээд, хайр гамгүй харьцах нь хэр хэмжээгээ алдаад ирмэгц Дэлхий ээж шилгээж, өөрийгөө ариусгаж, ачаагаа хөнгөлж л байна. Дэлхий хэмээх гариг нь дээрх хүн, амьтан, ургамал, ус, агаар юу л байна, тэр бүгдтэйгээ л шүтэлцээтэй, бүгд ил, далд холбоотой, санамж мэдрэмжтэй л гэж ойлгогдоод байгаа…

Avatar

citizen 2020-04-10 202.131.247.254

tegeed yah yum yu bicheed yu heleh geed baigaa yum Corona ashig tustai yumuu

Avatar

Зочин 2020-04-10 223.38.23.215

Delhiigee hairlay gej bn uheree

Avatar

зочин 2020-04-10 202.131.227.82

зүгээр л сайхан зөв амьдрая. байгалдаа ээлтэй төслүүдийг олье санаачлая. заавал тэгж нүсэр томоор үйлдвэржих хэрэггүй юм бишүү.

Avatar

Зочин 2020-04-10 202.9.46.126

Эх дэлхий, байгаль эх хүн төрлөхтөн гэдэг мулгуу адгийн амьдатаас өшөөгөө корона вирусээр дамжуулан авч байна гэж ойлгож болно ! Хүн байгальтайгаа ямар зэрлэг догшин, ухамсаргүйгээр харьцаж байгааг бид харж л байгаа ! Байгаль эхийн өшөө авалт хүн төрлөхтөнийг ухаартал удаан үргэлжлэх байх даа !!!

Avatar

Биологич 2020-04-10 122.201.22.176

Байгал Ертөнц хүн төрөлхтөнд л хир хүчирхэг болохоо ганц вирусээр л харуулж буй хэрэг. Ямар ч өөрчлөлт гарсан байгал ертөнц оршин тогтносоор байх болно харин бид бол чадахгүй. Тийм болохоор байгалыг биш хүмүүс бид өөрсдийн амьдрах орчноо л аль болох удаан хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй.

Avatar

Шийтгэл 2020-04-10 88.18.92.103

Сав л хийвэл дайн хийж ядуу буурай хөгжиж буй орнуудыг цөлмөөд өөрсдийнх нь эрх ашигт нийцээгүй л бол тэррор гэж хочлоод их маяглаад байсан зохих шийтгэлээ л амсаж байна. Бурхан зүгээр л хараад явна гэж байхгүй шүү дээ. Жоохон дураар нь явуулж байгаад л нэг бариад авна нэг барьцан байхад барьц чанга шүү!! Одоо Оросыг сайн шийтгээсэй эдийн засгийн нь нэг мөр сүйрүүлээд өг!

Avatar

Зочин 2020-04-10 103.212.116.216

???

Avatar

Зочин 2020-04-10 66.181.177.152

Тэнэг юм бичих юм. Цэвэрлэгээ биш ээ. Байдаг л нэг үзэгдэл. Өмнө нь гарч байсан хойшид ч гарна.
Вирус гэдэг чинь цэвэрлэгч биш. Бидний, энэ байгалийн нэг хэсэг.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.178.251

Монголд нэг л хүн баяр хөөр дүүрэн байгаа тэр нь элбэгдорж

Avatar

Зочин 2020-04-10 202.9.47.3

haa gazar shal dalii medrel garuud uls turuu yriad l orood irhima te

Avatar

Зочин 2020-04-10 121.168.50.25

Байгаль эх өөрийгөө эмчлэх гэж энэ өвчин гарч байгаа байх. Хийх ажлыг нь хийлгүүлсэн дээр байхоо. Хараад л суух л үлдлээ.

Avatar

болдоо 2020-04-10 202.126.89.86

биднийг дээрэлхээд байдаг хүний дээд цагаан арьстнууд үнэхээр ямар арчаагүй алиа алдаж байгааг нь бид харж байна. ядуу биднээсээ дор адгийн хог шаарнууд гэдгээ харууллаа … ккккк … өнөө цагаан арьстан гээд дээрэлхээд байдаг яасан бэ … кккк

Avatar

Зочин 2020-04-10 124.158.111.6

Өнөө Ардчилсан хүний эрх эррх чөлөөг тунхагласан АНУ тэргүүтэй барууны орнуудын үнэн нүүр царай төрх гарлаа. АЗИ хүмүүсийг зоддог,үйлчилгээ үзүүлэхгүй гэдэг, өндөр настангуудаа гаргуунд нь гаргадаг, тусламжийн амны маск-н дээрэмддэг, Холбоотонууд нь нэгэндээ тусламж үзүүлэхээс татгалздаг, муу муухайгаар хэлээд байдаг ОРОС,ХЯТАД хоёр л тусламж үзүүлж байх жишээтэй. Харин МАНАЙ МОНГОЛ чинь тэр барууны орны хажууд АРДЧИЛСАН УЛС юм байна.

Avatar

Зочин 2020-04-10 180.134.217.188

Ум сайн амгалан болтугай

Avatar

байгали дэлхийд баялагийн буцааж өг 2020-04-10 66.181.190.103

дэлхий хүн амаа цөөлж 4,5 тэрбум хүнийг устгаж байж энэ халдварт тахал зогсоно,олон жил үргэлжилнэ,хүний цогцс үхдэлийг харах болно,монголчууд та нар болоогүй та нарын нүдэн дээр харуулаад өгнөө,дэлхий сайхан болох муухай болохыг уридчилаад таах хэцүү,үүнийг хэн ч тааж чадахгүй ээ,байгали эх дэлхий биднээс энэ дэлхий эзэнтэй юм шүү.эзэн ни юмаа мэдэж эрэг ни усаа хашдаг гэж хэлж өгч ойлгуулаад бгаа юм,манай уул уурхайн эзэд эзэдүүд төрийн хулгайч нар байгалийн баялагийг ухаж устгаж хулгайлж авса

Avatar

Зочин 2020-04-10 122.201.22.176

Байгалд баялаг их хэрэгтэй юу ??????????

Avatar

Зочин 2020-04-10 202.179.26.208

Ene niitlelees tsaashaa setgeed uzvel olon terbum boltloo urjsen hun n uuruu ene delhiin asuudal bolchij mun uu

Avatar

Зочин 2020-04-10 202.55.188.82

Тийм ээ. Бид дэлхийгээрээ оюуны өндөр чадавх, хамгийн хамгийны араас амь тавьж яваад ердийн бор ухамсраа гээцгээсэн байна.

Avatar

Зочин 2020-04-10 103.26.195.225

аймаар юм болоод байхад тэнэг монголчууд ерөөсөө ухаан суухгүй юм. Нөгөө л атаач, хорон муухай, хүний мууг үзэх дутай зан нь байсаар л…Хүний мууг үздэг хүмүүс хэдэн үеэрээ зовж дуусах тавилантай

Avatar

zochin 2020-04-10 202.126.89.155

дэлхий коронагийн дараа шал өөр болно. өөрөөр хэлбэл ардчилсан тогтолцооны төгсгөл ирнэ гэж байналээ. дэлхийн томоохон судлаачид. одоо яадаг юм байгаа юм.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Байгалийн шалгарал явагдаад байгаа юм биш үү??? 2020-04-10 103.229.120.142

Байгалийн шалгарал явагдаж байх шиг.Хүн ам геометрийн прогрессоор, хүнсний хэмжээ арифметикийн прогрессоор өсөх учир хүний тоог хязгаарлах ёстой гэсэн агуулгатай онол дэвшүүлсэн эрдэмтэн Мальтусыг харгис нөхөр гээд байсан чинь харин өнөөгийн бодит байдлыг урьдчилаад харчихсан юм биш үү? Энэ өвчин дэлхийн хамгийн олон хүнтэй Хятадад анх гарлаа.Энэ өвчний дараа хүн төрөлхтөн нэгийг бодож, хоёрыг сэтгэхгүй бол хэцүүхэн ирээдүй хүлээж байх шиг байна шүү.

Avatar

Зочин 2020-04-10 66.181.161.70

х****л хэлж буй хүн яавч эрүүл цуст биш

Avatar

Давка 2020-04-10 66.181.169.108

Үнээн

Avatar

Зочин 2020-04-10 202.126.89.22

Эцсийн эцэст дэлхий цэвэр байх нь эцсийн зорилго биш дээ малаа!

Avatar

зочин 2020-04-10 122.201.26.172

х****л хэлэхгүй л бол ярьж чадахаа больсон тэнэг оркууд.

Avatar

Unen 2020-04-10 202.126.89.87

Unen

Avatar

Зочин 2020-04-10 202.9.46.123

ЯГ ҮНЭН

Avatar

Зочин 2020-04-10 202.179.25.234

Байгалтай буруу харьцсаны гай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж