АН-ын Гүйцэтгэх зөвлөлийнхөн уулзалджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

АН-ын Гүйцэтгэх зөвлөлийнхөн уулзалджээ

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн 20 орчим гишүүд өнөөдөр цуглаж, тодорхой асуудлаар санал солилцжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн өөрчлөлтөө яах вэ, Ардчилсан хувьсгалын ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцсан байна.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн өдөр тохиож, энэ өдрийг Ардчилсан нам тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

Мөн зөвлөлдөх уулзалтаар “Ардчилсан намд бусад намууд нэгдэх тохиолдлыг хэрхэн зохицуулах вэ” тухай хөндөгджээ. Тодруулбал, Ардчилсан намд бусад намууд нэгдвэл тэдгээр намын төлөөллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнчлэлийн хэдэн хувьд оруулах. УИХ-д нэр дэвших квотыг тодорхой тогтоох, уг асуудлыг Ардчилсан намын дүрэмд тусгах зэрэг асуудалд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал солилцсон байна. Ингэхдээ Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам нэгдэх асуудал цаашдаа яригдаж магадгүй юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж