МАН урвагчтай болсон уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

МАН урвагчтай болсон уу?

МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Тусгаар тогтнолын ордондоо заларч, намынхантайгаа тулж ажиллажээ.

Энэ үеэрээ намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүст онцгой даалгавар өгсөн гэнэ. Төрийн ордонд жиргэх бор шувуугаар “Үндсэн хуулийн өөрчлөлт хэзээ ч явах ёсгүй. Үндсэн хуулийг өөрчлөлтийг эсэргүүцэж, харлуулж сааралтуулах бүхий л хар PR-ыг хий. Үндсэн хууль бол Монголд мөрдөгдөж буй хуулиудын эх булаг нь учраас өнөөгийн парламентад өөрчлөх ёс зүй байхгүй гэсэн ойлголтыг нийгэмд хүчтэй өг” гэж лүндэн буулгажээ. Чандлан нууцалж өгсөн үүрэг нь эхнээсээ задарч, МАН урвагчтай болсон уу гэх яриа газар аваад байна.

Сөрөг хүчин болсноосоо хойш МАН-ынхан нийслэлийг аймагтай, дүүргийг сумтай зүйрлэх нь утгагүй боллоо. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь зохисгүй “Давхар дээл”-ийг тайлуулъя. Ерөнхийлөгч хэт их эрх мэдэлтэй, Засгийн газар ажил хийх эрх зүйн чадамжгүй байна. Үүнийг өөрчлөх цаг болсон хэмээн шаардаж ирсэн ч даргаасаа эхлээд санах ой нь ажиллахгүй болсон бололтой.

Д.БОРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж