“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

2015 оны 11 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг дараах төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Д/д

Концессын зүйлийн нэр

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Концессын зүйлийн дугаар

 

1

Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл

Барих -ашиглах-шилжүүлэх

Улаанбаатар хотод 160-250 мян.м3 хоног/хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих, ашиглах, шилжүүлэх

ХОГ-2013/317/43

Уралдаант шалгаруулалтад оролцох санал гаргагч нь сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ биелүүлсэн мөн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаагүй байх шаардлагатай.

Уралдаант шалгаруулалтад зөвхөн нэг хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл оролцож болно. Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, мөн хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.

Энэхүү урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг эрх бүхий этгээд Концессын тухай хуулийн 13.3, 13.4-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчдоор хязгаарлан төслийн саналаа ирүүлэх эрх бүхий оролцогчдын жагсаалтыг гарган тэдгээрт мэдэгдэж, уралдаант шалгаруулалтын баримт бичиг олгох ажлыг зохион байгуулна.

Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын болон санал үнэлэх журам”-ын дагуу зохион байгуулна.

Энэхүү урилгын дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичиг болон эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтаа ирүүлсэн тохиолдолд тухайн этгээдэд уралдаант шалгаруулалтын баримт бичгийг олгоно. Уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ 3 сая төгрөг ба баримт бичгийн төлбөрийг Төрийн сан, Хөрөнгө оруулалтын газар- Концессын 900036409 тоот дансанд тушаана.

Гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь төслийн саналаа гадаад хэл дээр ирүүлж болох бөгөөд энэ тохиолдолд Монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргасан байна.

Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагаас өмнө Хөрөнгө оруулалтын газрын 812 тоот өрөөнд авчирч өгсөн байна.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан бичгээр ирүүлнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хөрөнгө оруулалтын газарт
Утас: (976)-11-315362

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж