Covid-19: Хайртай бүхнээ хамгаалж, гэртээ байцгаая

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Covid-19: Хайртай бүхнээ хамгаалж, гэртээ байцгаая

Covid-19: Хайртай бүхнээ хамгаалж, гэртээ байцгаая

Дэлхийн олон танил, алдартай урлаг спортуудын одод хүмүүсийг энэ аюултай үед гэртээ байж, хайртай хүмүүсээ хамгаалахыг хүсч ээлж дараалан уриалга гаргаж байна. Covid-19 хэмээн нэрлэгдсэн энэхүү аймшигт цар тахлаар аль хэдийнэ 1,5 сая гаруй хүн халдвар авч 90 мянга гаруй хүн нас бараад байна. Энэхүү цар тахлыг одооноос эхлэн илүү ноцтой хэмжээнд авч үзэн, энгийн нэг өвчин биш гэдэгт бат итгэх хэрэгтэй. Тийм ч учраас дэлхийн урлаг, спортын одууд ээлж дараалан хүмүүст уриалсаар байгаа аж.


Роберт Ди Ниро

  • Бид энэ вирусийн тархалтыг зогсоох хэрэгтэй. Бид энийг хамтдаа хийж чадна. Зөвхөн өөрсдийгөө бус бусдыг хамгаалж, настай хүмүүсээ хайрлах хэрэгтэй. Би та нарыг харж байгаа шүү

Дэнни ДэВито

  • Зүрх сэтгэлийн гүнээс хүн бүрийг гэртээ үлдээсэй гэж хүсч байна. Бид энэ цар тахлыг давж гарах болно. Ялангуяа залуу хүмүүс гэртээ байх хэрэгтэй. Тэд настай хүмүүст энэ вирусийг халдаах боломжтой. Бие биедээ туслаж, гэртээ үлдэж эргэн тойрныхоо хүмүүст битгий вирус халдаагаарай. Баярлалаа. Телевизээ үзээрэй.

Арнольд Шварценеггер

  • Аль болох боломжоороо гэртээ байж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаарай. Тэнэг хүмүүсийн юу ярих нь хамаагүй. Бид үүнийг хамтдаа давж гарах болно.

Бен Стиллер

  • Залуу хүмүүст хандаж хэлэхэд энэ энгийн нэг зүйл биш. Бид гэртээ байх хэрэгтэй. Энэ бол вирусийн тархалтыг зогсоох ганц арга зам. Бид бүхэн хамтдаа хичээж байж л энэ бүхэн хэвийн болох болно. Хэрэв чи өөртөө санаа зовохгүй байгаа бол дотны хүмүүсээ бодоорой. Гуйж байна гэртээ үлд. Энэ боломжийг ашиглаад сайн амраад ав. Ном уншиж, кино үз, дуртай зүйлээ хий. Би л гэхэд мод тайрах урлагт дуртай. Гэхдээ хэзээ ч үүндээ зав гаргаж байгаагүй. Харин одоо интернетийн ид шидийн ачаар анхан шатны хичээлүүд үзэж, өдөр бүр суралцаж байна. Гэртээ бай.

Ариана Гранде

  • Би хүмүүсийн “Энэ нэг их сүртэй зүйл биш”, “Бид зүгээрээ”, “Бид урьдынх шигээ амьдралаа үргэлжүүлэх хэрэгтэй” гэх мэт гайхмаар зүйлсийг сонссоор байна. Үнэхээр толгой эргэж байна. Энэ хэдэн долоо хэрхэн өнгөрснийг би ойлгож байгаа. Гэхдээ юу болж байгаа тухай уншаарай. Юу ч хараагүй мэт царайлах хэрэггүй. Энэ бол үнэхээр аюултай зүйл. Хувиа хичээсэн зан чамайг сайн зүйлд хүргэхгүй. “Бид залуу хүмүүс юм чинь” гэсэн бодол чинь настай хүмүүс болон эрүүл хүмүүсийг аюултай байдалд оруулж байна. Та нар мулгуу, эрх дархтай сонсогдож байна. Та нар одоогийнх шиг бусдадаа илүү их анхаарал тавих хэрэгтэй.

Тэйлор Свифт

  • Би та нартаа маш их хайртай шүү. Юмс одоогийн нөхцөл байдлаас илүү ноцтой хэмжээнд хүрнэ гэж би санаа зовж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Би маш олон үдэшлэг, уулзалтууд болж байгааг харж байна. Одоо л энэ бүгдийг цуцлах цаг. Боломжоороо өөрийгөө тусгаарлаж, хөгшин эсвэл эмзэг нэгэн рүү энэхүү вирусийг халдаах боломжгүй гэж битгий бодоорой. Үнэхээр аймшигтэй цаг үе тохиож байна. Гэвч бид золиос гаргах хэрэгтэй.

Леди Гага

  • Би эмч нар болон эрдэмтэдтэй ярилцсан. Одоо хүн бүхэнд амаргүй байгаа. Гэхдээ хамгийн сайн, хамгийн эрүүл хийж чадах зүйл бол өөрсдийгөө тусгаарлах. 65-аас дээш болон томоохон бүлэг хүмүүстэй битгий уулз. Би одоо ээж аавыгаа, эмээ нараа харахыг маш их хүсч байна. Гэхдээ ингэхгүй байх нь тэдний төлөө хийж буй хамгийн зөв зүйл. Би тэднийг өвчин тусаасай гэж хүсэхгүй байна. Би ноходтойгоо л цагийг өнгөрөөж байна даа. Эх дэлхийдээ хайртай шүү. Бид энийг давж гарах болно. Надад итгэ. Би бурхантай ярилцсан. Тэр хэлэхдээ бүх зүйл зүгээр болно гэсэн.

Майли Сайрус

  • Бодолтой, хүндлэлтэй, энэрэнгүй бай. ХҮН. Зайгаа барих гэж бэлдэж байхдаа… хэнд ч дэлгүүр доторх бүх шөл хэрэггүй шүү дээ. Бид илүү үнэ цэнэтэй, илүү чухал зүйлээ авах тусам бидний хэрэгцээ улам бүр нэмэгдэх болно. Одоо бол тэвчээрт суралцах цаг. Сандарсан үед ухаалаг шийдвэр гаргах хэцүү. Гэвч айж, сандарсан үедээ шийдвэр гаргахдаа хоёр дахин бод. Хэрэв бид бие биедээ анхаарал халамж тавьж чадвал энэ бүхнийг тойроод гарна. Одоо бол манлайлахад сайхан цаг.
Коронавирусийг ялж чадах цор ганц гар ариутгагч- Ханна Монтана(Майли Сайрус гол дүрд нь тоглосон кино)

Жастин Тимберлэйк

  • Гэр бүлтэйгээ нийгмээс тусгаарлагдаж ой модон дунд байх сайхан байна. Та нарыг гэртээ, эрүүл байгаа гэдэгт итгэж байна. Бид хамтдаа илүү ойр байж, энэ хэцүү цагт бие биенээ харж хандах хэрэгтэй. Миний инстаграмын түүхүүдийг үзэж, орон нутгийн байгууллагууддаа дэмжлэг үзүүлж болно шүү. Одоо маш их будлиан, эмх замбараагүй байдал үүсч байна. Үүний хажуугаар сайн зүйлүүд болон бусдад туслах арга замууд ч их байна. Үгийг минь дамжуулаарай.

Бритни Спирс

  • Тусгаарлалтын энэ цаг үед бие биетэй өмнө байснаасаа илүү холбоотой байх хэрэгтэй. Хайртай хүмүүс рүүгээ залга, бодит хайрын захиа бич. Стриймин, шууд дамжуулалт зэрэг технологиуд бидний харилцааны хамтын ажиллагааны нэг хэсэг болжээ. Интернетийн энэ давалгаан дундуур бид бие биенээ үнсэж, барьж сурна. Бид бие биенээ хооллож, хөрөнгөө хувааж, хамтдаа жагсах болно. Бид үлдэх ёстой газраасаа л чухал зүйлсээ ойлгох болно. Шашин шүтлэг хананы цаана л явагддаг. Бид хамтдаа байж чадна.

Шон Мендес

  • Одоо цаг үе хэцүү байгааг мэдэж байна. Би зүгээр л та нарыг сайн байгаа эсэхийг шалгахыг хүссэн юм. Аюулгүй байж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ харж халамжлаарай.

Рэппер Quavo

  • Дэлгүүрийн хоосон лангууны хажууд зургаа авхуулан: Чөтгөр гэж… би хоцорчихсон байна. Бүгд аюулгүй байгаарай.

Жастин Бибер

  • Сая мэдээ үзлээ. Энэ өвчин хэрвээ миний эхнэр, миний найзуудад халдвал юу болохыг төсөөлж ч чадахгүй байна. Бид хүн төрөлхтний нийтийн төлөө Хятадтай хамт зогсч байгаа. Энэ ч бай, Австралийн түймэр ч бай бид бие биенийхээ төлөө зогсох хэрэгтэй.

Алиша Кейс

  • Та нартаа яг одоо гэрэл түгээж байна. Үргэлж эрч хүчтэй байгаасай гэж сануулмаар байна. Маш олон зүйл болж байгаа ч өөртөө анхаар, гэр бүлээ халамжла, гүнзгий амьсгаа аваад тайван гэж өөртөө сануул. Та нарт хайртай гэдгийг минь битгий мартаарай.

Lil Nas X

  • Олон хүн гэр бүл нь хажууд нь хамт байж чадахгүй үхэж байгааг харах гунигтай байна. Би энэ асууудлыг илүү нухацтай авч үзэх хэрэгтэй.

Wu Tang Clan

  • W – Wash Hands – Гараа угаа

U – Use mask properly – Зохих ёсоор нь маскаа хэрэглээрэй

  T– Touch nothing – Юунд ч битгий хүр

  A – Avoid large crowds – Олон хүнтэй газраас зайлсхий

  N – Never touch your face with unclean hands – Бохир гараараа хэзээ ч битгий нүүрэндээ хүр

 

СПОРТЫН ТАМИРЧИД

Ал Хорфорд

  • Хүн бүхний чадахаараа гэрээсээ ажиллаж, өөрсдийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн ажилчдын зөвлөмжийг даган өөртөө анхаарал тавиарай.

Кевин Лав

  • Хэцүү цаг үеийг туулж байгааг мэдэж байна. Хаа сайгүй бухимдсан, сөрөг энергитэй хүмүүс байгаа байх. Гэхдээ хүлээцтэй, ухаантай үйлдэл хийх нь нийгэмд хийж буй том туслалцаа юм. Тэвчээртэй, ухаалаг байж өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалаарай.

Пау Газол

  • Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа энэ хүнд цаг үед хийж байгаа бүх зүйлд нь талархмаар байна. Мөн дээрээс нь хүн болгоны баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авахыг хүсч байна. Энэхүү вирусийн тархалтыг зогсоох чадах бүхнээ хийцгээе. Хүчтэй, аюулгүй байгаарай.

Мэжик Жонсон

  • Үнэхээр аймшигтэй цаг үе ирснийг ойлгож байна. Гэхдээ бид энэ бүхнийг хамтдаа давж гарах болно. NBA сайт дээр гараа угаах заавар болон нийгмээс өөрйигөө тусгаарлах нь ямар эерэг нөлөөтэй болохыг олж мэдээрэй. Гэртээ гэр бүлтэйгээ хамт байж, бие биенийгээ халамжлаарай. Та бүхэндээ хайр, залбирлыг илгээж байна. Хүн бүхэн эрүүл байгаарай.

Трае Ян

  • Нийгмээс өөрийгөө тусгаарлаж, аль болох сайн гараа угаагаарай. Үргэлж хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байгаарай. Суниалт, гэдэс таталт гээд дасгал хөдөлгөөн идэвхитэй хийгээрэй. Энэ хэцүү хүнд цагийг хамтдаа туулья. Удахгүй уулзацгаая.

Виктор Оладипо

  • Та бүхэндээ урам зориг өгөх гэсэн юм. Гараа сайн угааж, ариутгаж өөрийгөө болон ойр дотныхаа хүмүүсийн хамгаалаарай. Хамтдаа энэ цаг хугацааг давна. NBA-ийн дэмжигчдээ та нарыгаа санаж байна шүү удахгүй талбай дээр уулзацгаая.

Жэйсон Тэтум

  • Бие биенээ халамжилж, гэртээ байж, аюулгүй байгаарай. Мөн гараа тогтмол угааж, олон хүн цугласан газраас зайлсхийж, амны хаалт хэрэглээрэй. NBA-ийн дэмжигчдэдээ хайртай шүү.

Дамиан Лиллард

  • Та нартаа гараа угааж, олон хүн цугласан газраас зайлсхийж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй сануулмаар байна. Хамтдаа энэ вирусийг хурдхан шиг ялж та нартайгаа талбай дээр уулзмаар байна. Дараа уулзацгаая.

Донован Митчелл

  • Намайг үргэлжлүүлэн дэмжиж байгаад баярлалаа. Би зүгээр, сайн байгаа. Эрүүл мэндийн ажилчдын зөвлөмжийг дагаж, өөрийгөө тусгаарлаж байна. Өдөржин видео тоглоом тоглож цагийг өнгөрөөж байна даа. Талбай дээр эргэн гарна гэхээс хүлээж тэсэхгүй нь ээ. Та нар бол дэлхий шилдэг дэмжигчид шүү. Дараа уулзацгаая.

Харри Кэйн

  • Хүн бүхэнд хэцүү цаг үе иржээ. Гэхдээ хүн бүр гэртээ байж, вирусийн тархалтыг зогсоох хэрэгтэй. Эрүүл мэндийг байгууллагын баатрууддаа туслах хамгийн том боломж юм шүү. Тусгаарлалтанд байхдаа гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Удахгүй уулзна гэж итгэж байна.

Дэвид Луйз

  • Амьдралаа аврахын тулд чи супер баатар болох хэрэгтэй. Зуу зуун, мянга мянган амьдралыг аврахын тулд чи эрүүл мэндийн мэргэжилтэй байх хэрэгтэй. Дэлхий дээрх бүхий л эрүүл мэндийн алба хаагчид энэхүү вирустэй тэмцэж байна. Эмч, сувилагч нар л дайны галын шугаманд алба хааж байна. Тэд ямар ч айдасгүйгээр, амь насаа дэнчин тавин өөрсдийнхөө гэр бүлийн төлөө бидний төлөө зогсч байна. Тиймээс чи ч гэсэн гэртээ байж, гэр бүлээ халамжил. Тэд бол жинхэнэ баатрууд, бурхны илгээсэн сахиусан тэнгэрүүд. Жинхэнэ супер баатруудад чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Бид бие биенийхээ төлөө нэгдэж нэг гэр бүл байх хэрэгтэй. Гэртээ үлд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж