"Үнэ цэнэтэй чухал хүн гэдгээ мэдрэхээ болихоор ганцаарддаг" | News.MN

"Үнэ цэнэтэй чухал хүн гэдгээ мэдрэхээ болихоор ганцаарддаг"

"Үнэ цэнэтэй чухал хүн гэдгээ мэдрэхээ болихоор ганцаарддаг"

"Үнэ цэнэтэй чухал хүн гэдгээ мэдрэхээ болихоор ганцаарддаг"

Хүн бүр л хааяа ганцаарддаг. Үдийн цайгаар хамт зооглох хүн байхгүй үед ч, шинэ газарт нүүн суурьшихад ч, амралтын өдрүүдээр хүмүүс танд зав цаг гаргах боломжгүй үед ч тэр. Харин сүүлийн  хэдэн жил энэ мэдрэмж нь олон сая хүний хувьд архаг өвчний түвшинд хүрчээ. Тиймээс ганцаардлын талаар сэтгэл зүйч Н.Рэнжмаатай ярилцлаа.


Ганцаардал нь нийгмийг бүхэлд нь хамрахгүй ч нийгмийг бүрдүүлэгч хувь хүнд нөлөөлснөөр “Би хэн бэ?”, “Амьдрал надад утгагүй санагдаж байна” гэх мэт олон бодлуудыг бий болгож байгаа нь тийм ч сайн зүйл бас биш юм. Ер нь сэтгэл зүйчид ганцаардлыг хэрхэн дүгнэдэг юм бэ?

Бидний амьдралын чухал зүйлсийн нэг бол яах аргагүй харилцаа. Амьдрал ч бүхэлдээ хүмүүс хоорондын харилцаан дээр тогтдог. Хүн аливаа харилцаанд өөрийн үнэлэмжийг бий болгодог. Тухайн харилцаа нь хязгаарлагдаад  үнэ цэнтэй чухал хүн гэдгээ мэдрэхээ  болихоор тухайн хүн ганцаардлыг мэдэрч эхэлдэг. Хүний амьдралын тааламжгүй нэгэн мэдрэмж бол яахын аргагүй ганцаардал мөн. Ганцаардал нь
хүнд бусдаас тусгаарлагдсан, орхигдсон, хоосорсон мэт сөрөг мэдрэмжүүдийг төрүүлэхээс гадна уйтгар гуниг, зожгирох зэрэг сөрөг илрэлүүд үүсгэдэг хэдий ч зарим үед ганцаардал нь хүнд өөрийгөө таних ,
өөрийн дотоод “Би”-тэйгээ ярилцаж, бусдыг эргэцүүлэн бодож дүгнэлт хийх зэрэг эерэг талуудыг олгодог. Өөрөөр хэлбэл ганцаардал нь нэг талаар хүнд ухаарлыг өгдөг.

Хүн ганцаараа байхдаа тун их аз жаргалыг мэдэрч болно, мөн олон түмний дунд байгаа ч ганцаардлыг ч мэдэрч болно. Ганцаардах, ганцаараа байх хоёр нь ижил зүйл биш.

Орон зайн хувьд ганцаараа байхыг ганцаардал гэж ойлгож болохгүй.  Ганцаардал гэдэг нь өөрийн үнэлэмж буурах, бусад хүмүүсээс өөрийн үнэ цэнийг эрэлхийлэхийг хэлээд байгаа юм. Хэрэв энэ мэдрэмж  нь удаан үргэлжлэх юм бол сэтгэл гутрал, стресс зэрэгт оруулдаг. Улмаар сэтгэл зүйн эмгэг болох эрсдэлтэй. Ганцаардлыг мэдрэхгүй байх  ганц арга  нь  хэн нэгнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, ойлгож, хайрлах юм.

Хажуудаа хүнтэй байгаа мөртлөө хоосон буюу  ганцаардах мэдрэмжийг хүн бүр мэдэрч байсан байх.  Ер нь хүмүүс хоорондын харилцааны  үл ойлголцлын улмаас  ганцаардал үүсээд байх шиг  ээ ?

-Тийм ээ. Ерөнхийдөө ганцаардлын нийтлэг шинж тэмдэг  нь  “Намайг бусад хүмүүс ойлгохгүй байна” гэдгээс л  эхэлдэг. Нийгэмд бид маш олон “дүрийг” бүтээдэг. Хүмүүсийн дунд  өөрийнхөөрөө байж чадахгүй баг зүүж харилцаанд орох нь яваандаа сэтгэл гутрал руу дагуулна. Ганцаардал нь хувь хүний төвшинд яригдах боловч хүний нийгэмших асуудалд саад учруулбал цаашид хөгжиж дэвших, нийгэмд байр суурь олоход бэрхшээл учирна. Тэрчлэн, хэт их ганцаардах нь хүнд эмгэг үүсгэдэг.

Амьдралд тохиолдсон таагүй үйл явдлуудаас болж хүн өөрийгөө бусдаас холдуулдаг. Хүнд итгэхээ больдог. Асуудал, бэрхшээлийг хэрхэн давж, цаашид амьдралдаа зөв шийдвэрийг гаргаж, түүндээ хүрч чадаагүйгээс, өөрийн сэтгэл зүрхээ сонсоогүйгээс хүн удаан хугацаагаар ганцаардана. Энэ нь удаан үргэлжилснээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж улмаар сэтгэцийн хямралд орох нөхцөлүүд үүснэ. Мэдээж энэ нь даамжирснаар олон сөрөг үр дагаврууд гарна. Хүн амьдралынхаа хугацаанд олон түүх, дурсамжийг бүтээж, тэдгээртээ олон янзын дүрийг бүтээдэг. Зарим дурсамжийг эргэн санахад маш их ганцаардлыг мэдэрч байдаг бол зарим нь эсрэгээрээ амьдрах эрч хүчийг өгнө. Өөрөөр хэлбэл ганцаардлыг хэрхэн даван туулахаас хамаарч бидний цаашдын амьдрал өгсөх үү, уруудах уу гэдэг маань ихээхэн шалтгаалдаг.

ГАНЦААРДАЛ, СЭТГЭЛ ГУТРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ АМАРГҮЙ Ч, БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ БОЛ БИШ

-Одоо үед хүн бүр  төгс төгөлдөр, гоё сайхан байхыг хичээх болж. Эмэгтэй хүн дээр жишээ авч яривал “Чи  туранхай, хөөрхөн байх ёстой” гэсэн шаардлага тавигдаж байгаа юм л даа. Энэ шаардлагад нийцэхгүй эмэгтэйчүүдийн дунд ганцаардал, сэтгэл гутрал давамгайлах боломжтой юу?

 Төгс төгөлдөр лүү тэмүүлэгч нь өөрийн үзэл бодолдоо үнэнч, зөрүүд, хэт нямбай, хэт төвлөрсөн, биеэ даасан, аливаа зүйлд өөрийн байр суурийг бат хадгалдаг, өөртөө туйлын итгэлтэй байх боловч үргэлж дутуугийн мэдрэмжтэй байдлаасаа болж сэтгэл гутрал, айдас, түгшүүр, хоолонд дургүй болох, идэх эмгэг зэрэг янз бүрийн сэтгэцийн эмгэг асуудалтай болох нь элбэг тохиолдоно.

Өсвөр насныхан болон залуучууд, эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн олон хүчин зүйлсээс шалтгаалж өөрийн биеийн галбир, нүүр царай, биеийн жиндээ сэтгэл хангалуун бус, өөрийгөө олны танил хүмүүстэй харьцуулах, тэдний жишигт хүргэхийг эрмэлзэх байдал газар авч байна. Ийм сэтгэл зүй нь хүнийг хэзээ ч хангалттай, одоо болсон гэх сэтгэл зүйд хүргэдэггүй.

Тиймээс хэн нэгнийг  байгаагаар нь хүлээж ав, хайрла. Тэгээд түүнийг сонс, ярилц. Ямар ч харилцаанд хамгийн хортой зүйл бол хэн нэгнийг өөрчлөх гэж оролдох юм уу, өөрийнхөө хүслээр байлгах гэж хичээх. Энэнээс ч хортой нь хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөрийгөө өөрчлөх юм.

–Бие болон сэтгэл зүйн өвчлөл нь хоорондоо салшгүй холбоотой учраас  салгаж ойлгох боломжгүй гэлцдэг. Аль нэг нь л доройтвол нөгөөхөө дагуулах эрсдэлтэй учраас ганцаардлыг даван туулах аргуудаас хуваалцаач?

Хайртай, дотны хүмүүстэйгээ харьцаатай бай. Бусад хүмүүстэй харилцаж ярилцах нь бидний сэтгэл санааны эрүүл мэндэд тустай байдаг нь судалгаагаар нотлогдсон арга юм.

Өөрчлөлтийг бага багаар хий. Өөрчлөлт бүр гэнэтийн, огцом байх албагүй. Өөрчлөлт дэвшлийг аажим аажмаар шат дараатай хийх нь чухал. Иймээс ганцаардах, сэтгэл гутрах мэдрэмжүүд нэг л өдөр алга болчихно гэж бодох хэрэггүй. Том өөрчлөлт гэдэг бол олон удаагийн жижиг өөрчлөлтүүдийн нийлбэр юм. Иймд багаас эхэлж, зөвхөн урагш алхах хэрэгтэй.

Хоббигоо ол. Ганцаардал болон сэтгэл гутралын үед илрэх нэг шинж тэмдэг бол өмнө нь сонирхолтой санагдаж байсан бүхэн сонирхол татахаа болих байдаг. Ганцаардаж, гуниглаж суухын оронд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлснээр сэтгэл санааны байдлаа өөдрөг байлгаж чадна. Ур чадвараа улам сайжруулж эсвэл хуучны сонирхлоо сэргээж, шинэ зүйл туршиж болно. Мөн найз нөхөд багатай бол энэ нь шинэ хүмүүстэй танилцах сайхан арга.

Найз нөхөдтэй бол. Ганцаардлыг даван туулах нэг арга бол шинэ хүмүүстэй танилцаж, нөхөрлөх байдаг. Өөрийгөө бусдаас тусгаарласнаар улам л их ганцаардаж, гутранги байдалтай байх болно. Ярилцаж суух найз нөхөд хомс байгаа бол шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй.  Ижил зорилго, сонирхолтой хүмүүс таныг илүү сайн ойлгох магадлал өндөр.  Ганцаардал, сэтгэл гутралыг даван туулах амаргүй ч, боломжгүй зүйл бол биш юм. Дээрх аргуудыг туршиж үзэхээс гадна шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-10 24.46.100.17

Zob

Avatar

Amjilt 2020-04-10 24.46.100.17

Zavgui bai,hiij butee

Avatar

gulug 2020-04-10 202.9.46.125

gulguugiin g**** bvdvvn tusdger gedest otsgor bugstnugel chin nudeer chn garna daa

Avatar

Зочин 2020-04-10 66.181.181.190

l

Avatar

Daraa ni buun hel am 2020-04-10 192.82.70.126

Ger orniihontoigoo ch ter naiz nuhudtei ch ter chin setgeleesee yarij bolohgui baina. Daraa ni buun hel am, tegj yarisan bn, ingej yarisan bn geed bugdeeree arduur biye biyenee mataj b**s uhaj hov jiv zuunu. Ternees ni bolj stressdene. Er ni tegsnees hentei ch haritsahgui gantsaaraa baisan ni deer dee

Avatar

Зочин 2020-04-10 202.21.107.91

Сайхан сайн бичигдсэн ном унш. Ном бол шинэ танил шинэ ертөнц байдаг. Сэтгэлгээ хөгжүүлэх ном унш. Философийн янз бүрийн чиглэлийн үзэл онолын ном унш. Ухаанаа зүрх сэтгэлээ тэлээд ирвэл эргэн тойрны хүн чинь ямар ч гажигтай байсан ч сайхан талаас нь харж чаддаг болно. Бүх юм сайхан болно гээд хэт хөөрцөглөөд хүнд таалагдах гээд гүйгээд байх хэрэггүй. Бас бүгдийг тэнэг мангар гээд шүүмжлээд буруутгаад өөрийнхөө эгог тэжээгээд галзуурчих гээд байх хэрэггүй.

Avatar

Зураач 2020-04-10 202.21.108.237

Зөвхөн реалист уран зохиол бичжээ. Болдоггүй л байдаг байхгүй юу.!

Avatar

Парзит хумуусийг тэр чигээр нь хулээж авах уу 2020-04-10 192.82.73.82

Манай гэрт ясны парзитууд байнаа, насаараа тэтгэвэрийн 80 гарсан хегшин эхээрээ насанд хурсэн хуухэдтэйгээ цуг тэжээлгэсэн, сулжээнд донтоод миний хегшин ээждээ олон жил явуулж байсан менгенеес $30000 орчим хулхидаж аваад эд бад хийцэн. Ажил хийж ядаж хоолныхоо менгийг ол гэхээр ер гэрээсээ гарахгуй бугж суучаад авчирсан хоол ичихгуй идчээд, шаардлага тавихаар хэрэлдчээд, хуухдээрээ ээжийг минь дээрэлхээд байна гэж хэрэлдуулж зодуулах шахна. Энэ балиар ясны парзитийг яалтай билээ

Avatar

Mal bol targaluulj baigaad alaad idehsen 2020-04-10 192.82.70.126

Iimerhuu parasite ail ger burt baidag yum shigee. Ta nar uursduu urduur ni orj hooliig ni beldej uguud uugshuuleed baihiimaa. Eruusuu haritsahgui baival ted nar chin tegj baigaad gedes ni ulshuuruu hooloo olj ideh geed hudluh l bolno. Zugeer tejeelgeed zogsohgui bas mungu hulhidaj avdag geheer bur aimaar horlontoi parasite baih ni ee, hetsuu ch yum daa, neeree mal bol alaad idehsen

Avatar

Parzituudiig b** davraa 2020-04-10 103.10.23.198

Parzituudiig davraah hereggui. Ted nar mungu avj hanahgui, ehleed saihan yum yarij avna, daraa ni panaaldaj hulhidaj avna, daraa ni hereldej zagnaj haraaj zuhej baigaad avah gene, bur bolohgui bol zodoj baigaad avah gene. Ted naraas ali boloh hol baij haritsahgui baih heregtei. Tegvel chamaig ashiglaj chadahgui.

Avatar

өөрийгөө хичээ 2020-04-10 66.181.190.103

энэ нийгэм ни хүнээ эвдчихсэн учир энэ талаар яагаад ч яриад нэмэргүй,эвдэрчихсэн хүмүүст чи муу муухай,гоё сайхан зүйл ярих хэрэггүй

Avatar

Зочин 2020-04-10 202.21.109.53

Ёс суртахуунаар бүх үйлдэл болон мэдлэг хазаарлагдах хэрэгтэй. Байгаагаар нь гдг бол өрөөсгөл шүү

Avatar

Hair tugeey 2020-04-10 98.253.30.34

Yag goe hellee. Arhichin bol arhichin chigeer n banzal bol banzal chigeer n hulgaich bol hulgaich chigeer hudalch bol hudalch chigeer n zugeer l hairla.

Avatar

Зочин 2020-04-10 150.129.141.70

+хүүхэд хүчиндэгч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж