Covid-19: Агаарын бохирдол их орнуудад нас баралт өндөр байна | News.MN

Covid-19: Агаарын бохирдол их орнуудад нас баралт өндөр байна

Covid-19: Агаарын бохирдол их орнуудад нас баралт өндөр байна

Covid-19: Агаарын бохирдол их орнуудад нас баралт өндөр байна

АНУ-ын судлаачид коронавирус болон агаарын бохирдлын хооронд ямар нэгэн холбоо хамаарал байгааг олж тогтоожээ. Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын үзэж буйгаар агаарын бохирдол өндөр орнуудад коронавирусийн улмаас нас барж буй хүмүүсийн тоо их байгаа аж.

Тухайлбал, АНУ-д л гэхэд агаарын бохирдлын түвшин нэмэгдэхэд коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 15 хувиар өссөн гэх тооцоолол гарчээ. Мөн нас барагсдын ихэнх нь тус улсын агаарын чанар хамгийн муу муж хотуудын оршин суугчид байсан байна.  Италид ч мөн ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаагаас гадна 2003 онд дэгдсэн SARS-ийн халдварын үед ч агаарын бохирдол нас барах эрсдлийг нэмэгдүүлэх үндэс болж байжээ.

Агаарын бохирдол ямар ч өвчнийг улам хүндрүүлдэг. Гэхдээ коронавирусийн хувьд агаарын бохирдолд илүү мэдрэг байгааг судлаачид онцолжээ. Түүнчлэн тамхи татдаг хүмүүс халдвар авах, халдвар аваад өвчин нь маш хурдан хүндрэх эрсдэлтэй байгааг олон улсын судлаачид сануулж байсан юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-04-09 202.55.188.92

Mongolin anhni Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-04-09 176.63.23.237

хамгийн их бохирдолтой хятад тоогоо дарсан байна даа

Avatar

Тоосжилт 2020-04-09 122.201.24.240

Манайх зунд ч гэсэн асар их сгаарын бохирдолтой. Асар их тоосжилттой

Avatar

зочин 2020-04-09 139.5.216.186

Худлаа …..аа ааа ёстой худалч гарууд

Avatar

kk 2020-04-09 202.131.247.254

hodoo gertee harij yhie dee

Avatar

Зочин 2020-04-09 49.190.155.175

Энэтхэг Пакистан Афган

Avatar

Зочин 2020-04-09 64.53.234.130

haluun baigaa uchiraas tarhalt humigdsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж