АНУ-ын судлаачид коронавирус болон агаарын бохирдлын хооронд ямар нэгэн холбоо хамаарал байгааг олж тогтоожээ. Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачдын үзэж буйгаар агаарын бохирдол өндөр орнуудад коронавирусийн улмаас нас барж буй хүмүүсийн тоо их байгаа аж.
Тухайлбал, АНУ-д л гэхэд агаарын бохирдлын түвшин нэмэгдэхэд коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 15 хувиар өссөн гэх тооцоолол гарчээ. Мөн нас барагсдын ихэнх нь тус улсын агаарын чанар хамгийн муу муж хотуудын оршин суугчид байсан байна. Италид ч мөн ийм нөхцөл байдал ажиглагдаж байгаагаас гадна 2003 онд дэгдсэн SARS-ийн халдварын үед ч агаарын бохирдол нас барах эрсдлийг нэмэгдүүлэх үндэс болж байжээ.
Агаарын бохирдол ямар ч өвчнийг улам хүндрүүлдэг. Гэхдээ коронавирусийн хувьд агаарын бохирдолд илүү мэдрэг байгааг судлаачид онцолжээ. Түүнчлэн тамхи татдаг хүмүүс халдвар авах, халдвар аваад өвчин нь маш хурдан хүндрэх эрсдэлтэй байгааг олон улсын судлаачид сануулж байсан юм.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ