У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй | News.MN

У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй

У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй

У.Хүрэлсүх: Сайжруулсан түлшийг экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй

Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт,  Налайх дүүргийн төвөөс зүүн урагш барихаар төлөвлөж, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн эхлүүлж, Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчдад амжилт хүслээ.

Тэрбээр, Тавантолгой түлш компанийн удирдлагууд албан хаагчид болон бусад албан тушаалтнууд, ажил гүйцэтгэгчид болоод түлшийг хэрэглэж, Улаанбаатар хотоо утаагүй болгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн ард иргэддээ маш их талархаж байна. Иргэдийн санаачлага, эерэг хандлага, дэмжлэг маш чухал байлаа. Анх түүхий нүүрсийг халж, утаагүй түлш үйлдвэрлэх шийдвэр гаргаж байхад хүнд бөгөөд эргэлзээ төрүүлэхээр байсан нь үнэн. Хүний амь ч эрсэдсэн. Алдаа дутагдал ч байлаа. Гэхдээ бид хүндрэл бэрхшээлийг туулж зориг гарган зүтгэж ажилласныхаа дараа үр дүнг үзээд утааг бууруулж, олон мянган хүнийхээ амь нас эрүүл мэндийг хамгаалаад зогсч байгаадаа баяртай байна. Улаанбаатарын утааг энэ жил 50 хувь бууруулсан. Ирэх жил дахин багасгая. Түлшний нийлүүлэлтээ нэмэгдүүлье гээд үйлдвэрээ нэмж барьж байна.

Хоёрдахь үйлдвэр барих газраа Налайх дүүрэгт сонгосон нь учиртай. Налайх дүүрэг Улсын маань гал голомт газар. Уурхайчдын хот. Анхнаасаа хүн ардаа нүүрс түлшээр хангаж ирсэн удам дамжсан уурхайчдын өлгий газар. Тэгэхээр энэ бэлэн боловсон хүчин үйлдвэрт ирж ажиллах байх гэж бодож байна.

Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд болох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, түлшний хомсдолгүй, хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Цаашид экспортод гаргахыг ч үгүйсгэхгүй гэлээ.

Улаанбаатар хот орчим, зүүн бүсийн төв суурин газрууд, тэрдундаа Налайх дүүргийн иргэдийг сайжуулсан шахмал түлшээр хангах тус үйлдвэрийг энэ оны 11 дүгээр  сарын нэгэн гэхэд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Үйлдвэрийг барьснаар шинээр 1500-1700 хүн шууд ажлын байраар хангагдаж, хоногт 3000 тонн түлш үйлдвэрлэж, дүүргийн хэмжээний хэрэгцээг хангахын зэрэгцээ, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд нийлүүлэх боломж бүрдэх юм.

Налайх дүүргийн агаарын бохирдол 50-70 хүртэл хувь, Улаанбаатар хотынх 70-80 хүртэл хувиар буурах боломжтой болно гэж Таван толгой түлш компанийн мэргэжилтнүүд хэлж байна.

600 мянган тонн/жил хүчин чадалтай тус үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Тавантолгой түлш ХХК-ийн захиалгаар Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ хийж гүйцэтгэсэн байна.  Цахилгаан хангамжийн эх үүсвэр 110кВт-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК хийсэн байна. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт анхны сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж нийслэлийн гэр хорооллын иргэдийг түлшээр хангаж ажилласан туршлагадаа үндэслэн зүүн бүсийн хоёрдахь үйлдвэрийг байгуулахад бүхий л талаар сайжруулалт хийсэн гэв. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судлагаа, шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд, үйлвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байхаар төлөвлөсөн байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй хэмээн тооцоолсон гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-09 66.181.161.105

Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх танд ажлын өндөр амжилт хүсэж байна. Монгол хүн бүхэн эрүүл энх аз жаргалтай байх болтугай.

Avatar

1 2020-04-09 119.40.103.6

Сайжруулсан түлшийг экспортод гаргах нь маш зөв шүү. Тэр үйлдвэр нь нүүрс олборлож байгаа газраа байх нь туйлын зөв шүү

Avatar

Зочин 2020-04-09 202.55.188.82

Утаа буурсан нь нэг факт болж байгаа юм. Сайжруулсан түлш үүрэгтэй байна. Энэ засгийг үүгээр бол магтаж болж байгаа. Гэхдээ асуудалтай зүйлс багагүй бий. Жишээ нь энэ үйлдвэр яг хэний эрх ашигийг төлөөлж байгаа вэ? Ашиг алдагдал юу билээ? Гадаадад экспортлох өдөр ирэхийг үнэхээр үгүйсгэхгүй. Гэхдээ бүтээгдэхүүний чанартаа дахин анхаарах хэрэгтэй. Угаарын хийний асуудал байсаар байна.

Avatar

bat 2020-04-09 192.82.65.182

хаа холын өмнөговиос нүүрс зөөхөд татвар төлөгчдийн хэдэн тэрвум төгрөг үрсэн бэ? энэ түлшний борлуулалтнаас хэд нь буцаж орсон бэ? уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн хатуу хучилттай замаар зөөнө гэсэн хэрэгжих боломжгүй хуулиар аж ахуйн нэгжүүдийг дарамталж авилга нэхдэг.гэтэл төрөөс хийж буй энэ нүүрсний тээвэрт тэр хууль хамаагүй юу? ийм үйлдвэрт тууз хайчилж,бас экспорт ярьж зогсох бол ёстой онигой.багийн даргын хэмжээний л амьтан юм даа чааваас.

Avatar

Зочин 2020-04-09 64.53.234.130

hunii ajillah orchin nohtsol ariun tseveriig hangasan orchin ueiin uildver bariarai hurz masktai uzeed baij bolohgui shuu

Avatar

Вввввввв 2020-04-09 202.126.88.213

Монголд уг нь дотооддоо товхинуулах ажил мөн ч их байгаа доо, хог хаягдалын үйлдвэр барих , ард иргэдээ соёлжуулах боловсролжуулах гээд л …. юмны түрүүнд л гадаад гадаад гадаад л гэхийн….

Avatar

шинэчлэгч 2020-04-09 192.82.70.25

Одоо юум хегжеед цахилгаан, газ гээд болох еер шийдлvvд сонгоод байхад манайх хуучинтайгаа зууралдаад байх юумаа. янз нь гэр хорооллоос салахгvй бололтой

Avatar

Зочин 2020-04-09 202.55.188.41

Oron suuts bish ger horoolol yvaandsa uned hurne shuu.

Avatar

Хэнчбиш 2020-04-09 98.244.106.112

Тэр экспорт ч яамай байна үнээр нь 2 уут түлш түлж үзэх гээд авч явсан орон нутгийн иргэд ээ дарамталж торгохоо эхлээд б зогсоочих Монгол хүн оршин суугаа газраа сонгох эрхтэй юм чинь тэндээ шахмал түлш хэрэглэх эрхтэй байвал зүгээр дээ

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.83

Гадаадад гаргах ч юу юм ! Хэн авах вэ дэ,бас бодолтой сагсуурах хэрэгтэй шүү ерөнхий сайдаа ! Харин хотын утааг 50 хувь бууруулж чадсаныг нь тэмдэглэн хэлэх ёстой байх ! Энэ нь ч ардын намд оноо авчрана !

Avatar

Зочин 2020-04-09 103.26.195.116

Шалихгүй ч гэсэн үйлдвэр барьж ашиглахад ажлын орон тоо гарч айл өрхүүд орлоготой болохоос гадна монголчууд маань ажил хийж сурч,алдаа оноогоо олж засаж сайжруулж чаднаа гэдэг дэвшил шүү дээ! Тэр үйлдвэрт ажиллуулж байгаа техникээ өөрсдөө хийдэг болчихвол бүр том дэвшилээ! Тэр машин үйлдвэрлэх үнэндээ их амархан болсон үе шүү дээ!

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.67

хийж байгаа

Avatar

Эрдэнэ 2020-04-09 202.126.88.213

Ирэх жилүүдээс Өндөр хөгжил, тeхник тeхнологи, Хэт олон сая хүн ам энэ бүгд хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо…..

Avatar

123456 2020-04-09 103.26.195.192

Tuuz haichlah zavtai l bna daa.Ajil n bagadaad baigaa um baih daa esvel hobbytoi um bolov uu.Ayg odoo noir hoolgyi uheh seheheeree COVID toigoo temsteesei.Tuuz haichlahiin ayg ashig n yu um be oilgoogyi um

Avatar

Зочин 2020-04-09 202.9.46.67

эмч нар сануулаад байгаа шүү нүүрснээс хоруу чанар маш өндөр байна аа хүүхэд том хүмүүсийн хоолой бачуурах эмгэг энэ жил их байна аа гэж юунаас тэр вэ ерөнхий сайд гуай ???

Avatar

Зочин 2020-04-09 103.26.193.102

Баримт

Avatar

зиндаамн дээр байгаа 2020-04-09 202.9.46.67

сбд ийн их эмч цэцэгмаа гэж хүн ярилцлага өгөхдөө зориуд хэлий гэж байгаад хэлсэн шүү

Avatar

Зочин 2020-04-09 202.21.108.222

Za gadniihniig ugaartuulj ***h ni. Dagaldah zaavriig ni oligtoihon bichij yavuulaarai. Uhlee shdee p s** min yandangaa huuluuch, yamar erguu s** ve geel bichchih.

Avatar

: 2020-04-09 202.9.46.199

Монголын хөгжлийн явцыг харахаар Civilizations цахим тоглоомд хожигдоод байгаа өрөвдөлтэй тал шиг санагдах юм

Avatar

Зочин 2020-04-09 64.53.234.130

ooriigoo bas orovdohoo martavaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж