Гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлнө

Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар оролцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж чадсаныг сайшаалаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар орон гэрээ халаах боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын хувьд дэмжих зайлшгүй шаардлага гарч байна гэлээ.

Цахилгааны хэрэглээний бүтцэд шөнө хэрэглэж байгаа цахилгаан 149 сая киловат цаг буюу нийт эрчим хүчний хэрэглээний 4 хувийг эзэлж байна. Төвийн бүсийн хэрэглэгчдийн нийт хэрэглээний 56.8 хувийг энгийн тоолуураар, 43.2 хувийг тарифт тоолуураар тооцож байгаа. Одоогийн мөрдөж байгаа тарифаар нэг киловатт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож байгаа бол шөнийн цахилгааны хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр 38.55 төгрөг болж буурах юм. Цахилгааны шөнийн тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд тарифын шууд бууралтаас 3.2 тэрбум, энгийн тоолууртай хэрэглэгчид тарифт тоолуурт шилжихэд 2 тэрбум, нийт 5.2 тэрбум төгрөгөөр салбарын орлого буурна. Эрчим хүчний салбарын алдагдлыг тэглэснээр гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх боломж бүрдэж байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт хэллээ.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд мөрдөнө. Цахилгааны шөнийн тарифын мөрдөх хугацаа нь 21.00-06.00 цагийн хооронд байна гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэллээ.

Агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэх тогтолцоог дэмжиж, 12 дугаар сарын нэгнээс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Тайван 2015-11-25 50.118.197.215

Шөнийн цагаар илүүдэл цахилгаанаа газардуулдаг гэж сонссон. Энэ илүүдэл цахилгаанаараа халаалтаа шийдвэл утаагүй Улаанбаатар болох юм биш үү

Орон нутаг 2015-11-25 150.129.140.240

Зөвхөн Улаанбаатар гэлтгүй бусад төв суурин газруудад ч иргэдийн шөнийн хэрэглээний цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах хэрэгтэй. Эрчим хүчний яам зөвхөн нийслэл хотдоо ажил хийдэггүй гэж найдаж байна.

Зочин 2015-11-25 198.7.58.81

Сайхан мэдээ байна! Энд комент бичсэн гарууд гэр хорооллынхны зовлонг лав мэдкүү гэж мөрийцсөн ч болно. хэхэхэ, та нарт ашиггүй байж болох ч өрд иргэдэд ашигтай мэдээ байна. Сайн байна

Ард түмэн 2015-11-25 124.158.77.8

Худлаа жүжиг тавихаа болиочээ. Угаасаа өдөр шөнийн ялгавартай тоолуур хэрэглэж байгаа бүх газарт шөнийн цахилгааныг 50 хувиар хямдруулж тооцоод олон жил болж байгаа. Ийм зүйлийг мэдэхгүй байж нээлт хийсэн юм шиг ард түмнийг нэг их хайрласан юм шиг жүжиг тавиад хэрэггүй. Харин чцахилгааны суурь үнийг нэмж иргэдээ шулж байгаагаа зарлах хэрэгтэй. Оросруу шөнө гаргаж байгаа цахилгааны үнэ чинь 30 хувьд ч хүрэхгүй байгаа шүү дээ. Тиймээс үнэхээр ард түмнээ бодож байгаа юм бол шөнийн цахилгааныг үнэгүй болгох хэрэгтэй. Үнэхээр иргэдээ бодож байгаа юм бол бензиний үнийг 50 хувиар бууруулаач. Автобусний үнийг 700 төгрөг болгохоо болиоч. Оюу толгойн гэрээгээ Монголчуудад ашигтай болгооч, Амласан хувьцаагаа өгөөч,10 жилийн хүүхдүүдээ автобусаар үнэгүй явуулаач,том компаниудаас татвараа бүрэн аваач,авилагалчидын луйвардсан мөнгийг хүүтэй нь төлүүлээч, баяжсан төрийн түшээдийнхээ хөрөнгөжсөн эх үүсвэрийг шалгаач, Баярыг авчирч шийтгээч

Бодит 2015-11-25 103.57.95.68

Маш зөв шийдвэр. Зөвхөн гэр хороолол гэж ялгаварлаж байгаа нь жаахан тиймхэн. Яаж ялгаж салгаж тодорхойлох гэх мэт ойлгомжгүй зүйлс үүснэ. Эрчим хүчнийхэний хувьд алдагдаад сүйд болохгүй, угаасаа шөнийн цагаар Орос руу 30төгрөг ч хүрэхгүй үнээр тооцож урсгаж байгаа шүү дээ. Нийт хэрэглэгчдэд хамааруулвал зарим боломжтой үйлдвэрүүд шөнийн ээлж ажиллуулж өдрийн болон оройн их ачаалалаас шилжиж, импорт буурах, замын хөдөлгөөнд хүртэл хөнгөлөлт болно.

Zochin 2015-11-25 202.21.106.156

Erchim huchnii yam yamar yamar hundreltei shaltgaan garch baigaagaa toochin yarij uchirlaj baij araikhiij neg um utaanii bohirdold uzuulj baisan hongololtoo boliulj baisan gedgee odoo martlaa gej uu?

Zochin 2015-11-25 202.21.106.156

Erchin huchnii salbar halamjiin baiguullaga bish shuu!

Лхагва 2015-11-25 202.179.29.17

Шонийн цагт цахилгааны хэрэглээ буурдаг тул оросруу илvvдлээ гуйж vнэгvй огдог гэсэн тэгэхээр иргэддээ vнэгvй огч болдгvй энэ торийн хачин бодлого орост гуйж vнэгvй огдог иргэддээ зардаг ойлгохгvй бна

АЙМАГ 2015-11-25 103.9.90.194

Баярлалаа, ямар ч байсан иргэддээ хэрэгтэй юм. Харин аймаг, сумын төвүүдээ хамруулбал зүгээр байна. Дор бүрнээ бөөн утаа л байна шүү дээ. Үндсэн хуулиараа тэгш эрхтэй биз дээ. Нийслэлд ихэнх нь байгаа юм чинь орон нутаг алдагдлыг тийм их нэмэгдүүлэхгүй байх.

Өвгөн 2015-11-25 103.57.95.191

Энэ ч зөвөө гэхдээ шөнийн цагийн ачааллыг гэр хорооллын нэгдсэн шугам даах эсхийг тодорхойлохгүй бол дээрх хүний сануулснаар хэт ачаал***** болж гал түймэр гарах, тэр бүү хэл бүр тоггүй болж гай тарих вий үүнийг л бодолцох хэрэгтэй шүү...

Зочин 2015-11-25 103.229.120.124

цахилгааны суурь үнийг яах гэж нэмж байгаа юм бэ? шууд мэдрэгдэж байна ш дээ

Зочин 2015-11-25 103.26.194.219

СОНГУУЛИЙН ПОПУЛИЗМАА ХИЙГЭЭД ЭХЭЛЛЭЭ

Зочин 2015-11-25 150.129.142.198

sain bna

Зочин 2015-11-25 202.179.20.96

өмнө нь байсан боловч 50 хувь нь багассар өдрийн тарифтайгаа бараг ижил болчихоод байсан юмаа

Зочин 2015-11-25 172.90.188.171

Өмнө нь байсан л зохицуулалт шүү дээ.

Beehga hoy 2015-11-25 202.9.40.101

jghhrojgfnl ,mblkopopf

Зочин 2015-11-25 202.55.180.8

хэт их ачаалалаас болж гэр хороололд суурилуулсан трансформатор , КТП нүүдээ шатааж бадар барих вийдээ.

zochin 2015-11-25 124.158.107.17

omno ni bsan yumiig boliulchaad odoo buuruulj bna ene ter saikhan shou hiij bh shiv, baliar luivarchid.

sdfsdfs 2015-11-25 202.179.20.112

KK ene ni shiljih geseer btal uvul dundaa oroh bh. Iimerhuu zuilee erthen tulvuluud hiij boldoggui yum bh daa manai turiin baiguullagiin ajil neg iimerhu yavdag shuu dee.

Зочин 2015-11-25 203.169.50.97

ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ АЙЛ ЗААВАЛ 3 ТАРИФТ ТООЛУУРТАЙ БАЙХ ЁСТОЙГ АНХААРАХ БИЗ ЭЭ

Зочин 2015-11-25 103.229.122.175

орон сууцны халаалт муу байна. бас шөнийн цагаар цахилгаан халаагуур залгамаар л байна шдээ. адилхан бууруулаач

Зочин 2015-11-25 202.179.20.96

Та нарт яахын, тэртэй тэргүй дээвэр, лифтыг чинь улс янзалж өгөөд бараг үнэгүй усаар хангаж байгаа биз дээ

Од 2015-11-25 202.9.40.97

Шөнийн хэрэглээ. Тун бага хувьтай байна, хямдралыг зөвхөн гэр хороолол, бас 3 тарифт тоолуур энэ тэр гэсээр сайн үр дүнд хүрэхгүй шоу болоод өнгөрөх бололтой, Саяхан бензиний татварыг 100 хувиар нэмлээ, хотын татварыг бий болголоо, хадгаламжийн хүүд татвар ногдууллаа, Ажил хийж чаддаггүй хүмүүс л хамгийн түрүүнд татвар авахаа урьдал болгодог шүү

zochin 2015-11-25 202.21.106.165

tegmeer yum da

Зочин 2015-11-25 183.177.98.22

дэд станцуудынхаа хүчин чадлаа тооцож тэгж хэлсэн байгаа даа