Орост сүүлийн нэг сард 164,600 иргэн нутагтаа иржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Орост сүүлийн нэг сард 164,600 иргэн нутагтаа иржээ

Орост сүүлийн нэг сард 164,600 иргэн нутагтаа иржээ

ОХУ-ын Тээврийн яамны мэдээгээр коронавирусийн цар тахлаас шалтгаалан 2020 оны гуравдугаар сарын 20-ноос хойш 164,600 иргэн эх орондоо эргэж иржээ. ОХУ гуравдугаар сарын 27-ноос гадаадын тогтмол нислэгээ зогсоогоод байгаа ч энэ долоо хоногоос COVID-19-ийн халдвар өндөртэй орнуудаас иргэдээ татан авах чартер нислэгийг хийж эхлээд байгаа юм. Мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх онгоцыг Засгийн газрын шийдвэрээр зарим улс орон руу нисгэсэн байна.

Тээврийн яамны мэдээгээр 25 мянга 800 хүн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлсэн ажээ. "Гадаадын авиакомпанийн тийзтэй иргэдийн хувьд тусгай үүргийн нислэгээр зорчих үнэ нь зайнаас хамааран 200-400 евро болох ажээ. Хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх юм. “Хэрвээ Оросын авиакомпанийн буцах тийзтэй бол нэмэлт мөнгө төлөлгүйгээр үүргийн нислэгээр ирж болно” хэмээн Тээврийн яам мэдээллээ.

Тээврийн яам, “Росавиаций” хамтран ажлын хэсэг байгуулан, орос иргэдийг гадаад улс орноос татан авчрах ажлыг хариуцан тусгай үүргийн нислэгийн чиглэлийг тогтоож байна. Тусгай үүргийн нислэгийг ойрын үед хийх бөгөөд эхний ээлжид Тайланд, Энэтхэг, Япон, Кипр, Испани, Турк, Черногор руу үүргийн онгоц нисэх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж