Фитнес клубүүдийн 30 хувь дампуурна гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.10-нд нийтлэгдсэн

Фитнес клубүүдийн 30 хувь дампуурна гэжээ

Фитнес клубүүдийн 30 хувь дампуурна гэжээ

Оросын Фитнес клубүүдийн ассоциацийн ерөнхийлөгч Ольга Киселевагийн хэлснээр коронавирусээс үүдсэн хөл хорионы улмаас энэ дөрөвдүгээр сард фитнес клубүүдийн 30 хувь нь дампуурах магадлалтай байгаа ажээ. Орост коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа учраас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны дуустал хөл хориог сунгасан юм.

"Одоо тогтоогоод байгаа хөл хорионы улмаас фитнес клубүүдийн 30 хувийн үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүйгээр зогсох магадлалтай байна. Хэрвээ Засгийн газраас ямар нэг дэмжлэг үзүүлэхгүй бол үлдсэн 70 хувь нь дараагийн давалгаанд өртөхөөр байна. Энэ чигээрээ байвал зургадугаар сар гэхэд клубүүдийн 40 хувь нь дампуурна” хэмээн Ольга Киселева хэллээ.

Түүний хэлснээр Орос даяар 13 мянга орчим фитнес клуб ажиллаж, энэ салбарт нийтдээ 167 тэрбум рубль эргэлдэж байжээ. Мөнгөн эргэлтийн 27-28 хувь нь топ 20 сүлжээ фитнес клубт ногддог байна. Энэ салбарт нийтдээ 768 мянган хүн ажиллаж байгаагийн 600 мянга нь одоо ажлын байраа алдахад тулаад байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж