ОХУ-д шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” халдварын тархалт сүүлийн 24 цагийн дотор 1,459-өөр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 10 мянга 131 болсон талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлжээ.
Түүнчлэн 13 хүн нэмж нар барснаар нийт нас барагсдын тоо 76 болсон байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 876 нь Москва хотод бүртгэгдсэн бол 199 нь нийслэлийн ойролцоох хот тосгодуудад бүртгэгджээ. Харин нийт эдгэрсэн хүний тоо 698 болсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын дэгдэлтийг зогсоохын тулд дөрөвдүгээр сарын 30 хүртэл бүх ард иргэдээ цалинтай амраах буюу хөл хорио тогтоох шийдвэрийг гарсасан билээ. Мөн шөнийн цэнгээний газар, кино театр, ресторан, их дэлгүүрүүд, спорт заалууд зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудыг хаагаад байгаа юм.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ