Английн мисс covid-19-тэй тэмцэнэ | News.MN

Английн мисс covid-19-тэй тэмцэнэ

Английн мисс covid-19-тэй тэмцэнэ

Английн мисс covid-19-тэй тэмцэнэ

Эмч мэргэжилтэй, 24 настай, Английн гоо бүсгүй Бхаша Мукержи covid-19 вирусийн халдвар, тархалттай тэмцэж буй мэргэжил нэгтнүүддээ туслахаар шийдэж, зар сурталчилгаа болон хүмүүнлэгийн ажлаасаа татгалзжээ.

Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Английн гоо бүсгүйгээр шалгарч, улмаар загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн бөгөөд Ноттингемскийн их сургуулийг мэс засалч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан ажээ. Сургуулиа төгссөнийхөө дараахан тэрбээр амьсгалын замын өвчлөлийн салбарт мэргэшсэн бага эмчээр ажиллаж байв.

 

Гоо бүсгүй шалгаруулах тэмцээнээс хойш Мукержи эмчийн карьераа орхиж, зар сурталчилгаа, хүмүүнлэгийн үйлст ихэнх цагаа зарцуулах болжээ. Тэрбээр эх орноо “Дэлхийн мисс”-т төлөөлөх оролцогчоор сонгогдож байсан бөгөөд олон улсад зар сурталчилгаа болон хүмүүнлэгийн төсөлд оролцож байв. Энэ сард Бхаша хүмүүнлэгийн ажлаар төрөлх Энэтхэг улсдаа очсон бөгөөд хил хаахаас өмнө амжиж Лондонд иржээ.

Энэ тухайгаа тэрбээр "Би Их Британийн гоо бүсгүй титмийн эзэн гэдэг үүднээс улс эх орондоо туслах таатай үе ирээд байна. Мэргэжил нэгтнүүд маань цаг наргүй ажиллаж байгааг сонсоод яагаад ч бүү мэд өөрийгөө буруутай мэт санагдсан. Иймээс би ажилдаа эргэн орохоор шийдсэн" гэжээ.

А.АНИР

Эх сурвалж: COSMO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧 2020-04-09 103.57.94.29

🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧🇬🇧

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж