Попын хаан агсан Майкл Жексоныг хүүхдүүдийнхээ төрсөн эцэг нь биш гэх хардлага, цуурхал их байдаг. Тэгвэл Принц Жексон Майклын хүү биш гэх цуурхал “Твиттер” сайтад газар авчээ.
Хэн нэгэн Твиттерт Принцэд хандан “Чамайг Жексон биш Рове-Клейн гэдгийг бүгд мэднэ” хэмээн жиргэсний хариуд тэрбээр “Цусан холбоо эхийн хэвлий дэх уснаас илүү өтгөн… Аав минь намайг дүү нарын маань хамтаар өсгөсөн” хэмээн хариулсан аж.
Түүнчлэн Принц Жексон өөрийнх нь төрсөн эцэг хэмээгдэж буй эмч Арнолд Клейнтэй “ДНК”-ийн шинжилгээ хийлгэхийг шаардсан байна. Арнолд Клейн өөрийгөө Жексоны хүүхдүүдийн эцэг хэмээн мэдэгдээд буй юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: TMZ, INQUISITR
Холбоотой мэдээ