"Трампыг ялахын тулд Жо Байдентай хамт тэмцэнэ"

Хуучирсан мэдээ: 2020.04.09-нд нийтлэгдсэн

"Трампыг ялахын тулд Жо Байдентай хамт тэмцэнэ"

"Трампыг ялахын тулд Жо Байдентай хамт тэмцэнэ"

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших сунгаанд өрсөлдөж байсан Сенатч Берни Сандерс өрсөлдөөнөөс гарч байгаагаа зарлажээ. Өдгөө 78 настай Берни Санперс ийнхүү сунгаанаас гарснаар АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден Трамптай өрсөлдөхөөр болж байгаа юм. Обамагийн үеийн дэд ерөнхийлөгч Жо Байден нь Трампын гол өрсөлдөгч билээ.

Берни Сандерсийн хувьд түүний гол амлалт нь хүн бүрт тэгш үйлчлэх эдийн засгийн тогтолцоог бий болгох байв. Тэрбээр энэ удаагийн сунгааг маш амжилттай эхлүүлж эхний гурван мужийн санал асуулгад тэргүүлээд байсан ба мөн 2016 онд Хиллари Клинтоны хүчтэй өрсөлдөгч байсан юм.

Өнгөрсөн аравдугаар сард сунгаанаас өөрийн хүсэлтээр гарна гэж мэдэгдэж байсан ч үргэлжлүүлэн өрсөлдөхөөр болсноо удалгүй мэдэгдэж байсан Сандерс “Орчин үеийн АНУ-ын түүхэн дэх хамгийн аюултай Ерөнхийлөгч Трампыг ялахын тулд Жо Байдентай хамт тэмцэх болно” хэмээн мэдэгджээ.

Харин дараагийн санал асуулгуудад Жо Байден тэргүүлэх болсон ба тэрбээр Сандерсыг хувь хүнийх нь хувьд маш сайн, хүчирхэг хүн гээд Сандерсыг дэмжиж байсан хүмүүсийг өөрийнх нь төлөө саналаа өгөхийг уриалсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж