Хоёр аймгийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Хоёр аймгийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно

Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид Дорнод аймгийн Алтангадас одонт ХЖТ-тай хамтарсан тоглолт хийхээр бэлтгэлээ хангаж байна. “Нарны орон” нэртэй энэхүү хамтарсан уран бүтээлээ тэд 11-р сарын 26-27-нд Дорнод аймагт тоглох бол 29-ний өдөр нийслэл хотод, 12 дугаар сарын 1-нд Баруун-Урт хотын үзэгчиддээ толилуулах юм байна.

Хөрш зэргэлдээ хоёр аймгийн урлагийн өргөөнийхөн ийн театр урлагийг бүсчлэн хөгжүүлэх БСШУЯ-наас гаргасан чиглэлийн эхний алхамыг зүүн бүсийн хоёр аймгийн театрынхан ийн эхлүүлж байна.

Дорнод аймгийн симфони болон Сүхбаатар аймгийн Ардын найрал хөгжмийн хамтлагууд нэгдэн хөгжимдөх зэрэг олон онцлогтой тоглолт болох юм.

ЭХ СУРВАЛЖ: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж