ОХУ-тай залгаа Хятадын хилээр нэвтэрч буй хүмүүсээс коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа тул Хятад улс хилийнхээ хуурай газрын боомтуудыг хааж, зүүн хойд Хэйлунжянь мужийн Сүйфенхэ хотод Ухань хот шиг хөл хорио тогтоосон байна.
Оросоос Хятад руу Мягмар гаригт /2020.04.07/ нэвтэрсэн хүмүүсээс гэхэд 25 хүн халдвартай болох нь нотлогдсон учир дээрх арга хэмжээг авчээ.
Ингэснээр тус Сүйфэнхэ хотын айл өрхөөс гурван хоног тутамд нэг хүн гадагш гарч хоол хүнс, хамгийн чухал хэрэгцээт зүйлсээ худалдан авах эрхтэй болж байгаа ба энэ хориг зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх аж.
Хятад улс энэ мэт маш хатуу чанга хорио цээр тогтоосныхоо үр дүнд халдварын тархалтыг зогсоож чадсан ч сүүлийн өдрүүдэд гадаад улс орнуудаас ирж буй иргэд халдвар тээж орж ирэх нь ихсэж байгаа юм.
Эх сурвалж: NEWSWEEK
Холбоотой мэдээ