Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Пхенъян хотод ажлын айлчлал хийлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Пхенъян хотод ажлын айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Пхенъян хотод ажлын айлчлал хийлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхеньян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд Пхенъян хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, ундны усны сав газар, аялал жуучлалын бүс нутгийн төлөвлөгөөтэй танилцаж, цаашид талууд харилцан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улс, Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улстай эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1956 онд БНАСАУ-ын удирдагч, Маршал Ким Ир Син манай оронд айлчилж байсан байна. Энэхүү айлчиллын үеэр хоёр улс найрамдалт хотуудын гэрээнд гарын үсэг зурж, олон салбарт хамтран ажилласаар иржээ. Ирэх онд БНАСАУ, Монгол улсын найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох юм. Нийслэлийн Засаг даргын Пхеньян хотод хийсэн ажлын айлчлал нь талуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг талууд онцлон тэмдэглэсэн.

Айлчиллын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг БНАСАУ-ын Пхенъян хотын Ардын хорооны дарга Ча Хий Рим хүлээн авч уулзан, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.  Нийслэлийн Засаг дарга, тус хоттой томоохон бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан мэргэжилтэн солилцох, эдийн засгийг хөгжүүлэх  аж ахуйн төслүүд дээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Зүүн бүсийн аялал жуучлалын бүс нутаг болгохоор хөгжүүлж байгаа БНАСАУ-ын Вонсан хот  болон Улаанбаатар хотуудын хооронд шууд нислэгтэй болох талаар судалж, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.  Мөн айлчиллын хүрээнд Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам-д бараалхлаа.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айчлалын төлөөлөгчдийг элгэсэг халуун дотноор хүлээн авсан бөгөөд “Бидний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  Зүүн хойд Азид энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн соёл урлаг, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ  илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Тулгаа 2015-11-25 182.160.38.72

Өмхий муу тагжгар ***** Бао Бао энд юу хийж салгалж явдаг байна. энэ өмхий ***** үхэж далд ороогүй Монгол газрыг буртаглаж өмхийрүүлсээр л санжигнаж яваа юмуу. Муу ***** чинь

M 2015-11-25 103.9.90.2

Baabar yu vee

Зочин 2015-11-25 43.242.242.59

Баабар болио. Хамгийн хорчин төмөр хутгуур шүү дээ

Зочин 2015-11-25 43.242.242.59

Манай улс капитализмыг байгуулж байгаа биз дээ. Тэгээд яаж ажиллахаараа социализм байгуулж байгаа оронтой хамтран ажиллах туршлага судлах болж байна

zochin 2015-11-25 216.166.170.154

Baabaraa ireed sonin saihanaa bicheerei ! Bat-uul ta 2-g UB chuud huleej baigaa shuu!

Зочин 2015-11-25 203.194.118.75

Еэ ***** гэж.Социализмыг үзэн ядагч амьтад юу болоо вэ?Ёстой мангуунууд

Зочин 2015-11-25 202.55.182.28

Уул нь хойд солонгос ямар дэглэмтэй улс байх нь манайд их сонин биш л дээ Муу юмыг нь гээгээд, сайн юмыг нь авах нь зүйтэй

Зочин 2015-11-25 202.179.20.112

Социализмыг үзэн ядагч Баабар хүртэл байна гээч Эд нар худлаа БАГИЙ нар юм аа.

Зочин 2015-11-25 202.179.20.112

Баатар нь багадаад байгаа юм байлгүй. Социализмыг үзэн ядагч маань тэр үеийн БААТАР цолыг зүүгээд л. Үг, үйлдэл хоёр нь зөрөөд л явах юм даа. Тойрон хүрээлэгчиднь хэлдэггүй юм байх даа. Арай хоёр Солонгосыг нэгтгэж золигтох бий дээ. Тэгвэл ч Нобелийн шагнал ч миний хармаанд гээд мөрөөдөөд баясаад явж байгаа байх

Зочин 2015-11-25 202.180.220.83

QUIZA бацаан юу хийж яваан? Хамгийн зүүн талд зогсож байна.

ВАТ-ҮҮЛД 2015-11-25 43.242.242.59

ГАДАА АМЬСГАЛАХААР ХООЛОЙ ХОРСООД ХАНИАЛГА ОГТ ЭДГЭХГҮЙ ЮМ ЯАХ ЁСТОЙ ЮМ БОЛ?ТОКИО,СӨҮЛ-ТЭЙ ЗҮЙРЛЭЖ БАЙГААД ХОТЫН ТАТВАР АВДАГ БОЛСОН ТҮҮНЭЭСЭЭ НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД-Д ЗАРЦУУЛНА УУ. ӨӨРӨӨ Ч УТААГҮЙ ГАЗАР САЙХАН Л ЯВЖ БАЙХ ШИГ БАЙНА

Зочин 2015-11-25 202.179.20.112

СОЦИАЛИЗМаа САНАГАЛЗ Ж ДЭЭ ЯНЗ НЬ

Зочин 2015-11-25 202.179.20.112

Дарангуйлалд мөн дуртай хүнд ээ

Зочин 2015-11-25 202.179.20.112

Сүүлийн үед Батүүл сонин болчоод байгаа юм. Бүх хүнийг загнаад л Би Би гээд л. Бараг би ардчилал авчирсан гэх нь холгүй. Энэ ардчилал гэг чинь үнэгүйдэж байна аа хөө

би 2015-11-25 103.10.23.7

Авгайнхаа зардлыг улсаас /хотоос/ гаргасан даа. Тоталитор дэглэмийг үзэн яддаг Үүл дарга комунистуудтай нэг ширээний ард суугаад марсайтал инээгээд өгсөн хоол ундыг нь "амаа олохгүй" идэж байх ч гэж.

Зочин 2015-11-25 103.26.194.219

Коммунист гээд нулимаад явдаг хүн маань туршлага судалсан шиг явах шив дэээ энэ одоо юу вэээ

Зочин 2015-11-25 43.242.241.86

СОЦИАЛИЗМЫГ ҮЗЭН ЯДАГЧ ХУУЧИН НИЙГМИЙН СҮҮЛЧИЙН УЛСАД ОЧЖЭЭ. ХОТЫН ДАРГЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ МЭДЧЭЭД БНСУ БАРИВЧИЛЧИХ ВИЙ ДЭЭ.

Зочин 2015-11-25 202.131.232.34

их л амгалан дүртэй инээмсэглэс эн сайхан дарга бна, худлаадаа, хүүдийнх нь асуудал зовоож л бгаа, хойдуул тэрнийг нь мэдвэл дүүжилчихэж магадгүй л байх

jnwi 2015-11-25 103.10.23.51

За, Ямар ч байсан Хойд Солонгосууд манай улсыг пуужингаар харвана гэж айлгахгүй л юм байна............Төвийг сахина гэдэг чинь зөв бодлого шүү..

Paвcaл 2015-11-25 71.212.53.172

Монголын ардчилалын тухай лекц унших хэрэгтэй.